ОЮУТОЛГОЙД МОНГОЛЧУУД ГАДНЫНХНЫ БООЛ БОЛЖ БАЙНА.

Саяхан даа яг 10 жилийн өмнө өмнөд Солонгост хамт ажил хийж явсан андтайгаа гэнэт гудамжинд таарч он удаан жил уулзалдаагүй андууд хэрхэн уулздаг билээ тэр ёсоор тэврэлдэн уулзаж, амьдрал ахуй энэ тэрээ ярьж хөөрөлдөв. Ундрах гэдэг тэр анд маань Хангүг газраас ирээд 4 жил өнгөрч байгаа гэнэ. Тэгээд нөгөө алдарт “Оюу толгой”-д 2 жил гаруй ажиллаж байгаад гарсан гэнэ. Харин “одоо Хангүг газарт буцаж очоод ажиллах санаатай” гэхээр нь хачирхав. “Найз минь чи бидний нас шүд хэд билээ, эргээд тэнд очиж хөлсөө гоожуулах хэрэг юун” хэмээвэл анд минь доорх түүхийг өгүүлсэн болно.

-Найз нь Хангүгт сүүлийн 2 жилдээ дүүпүүний нэг үйлдвэрт Монголоосоо ганцаархнаа ажилласаан. Эзэн, түүний эхнэр бид гурав үе тэнгийн ч улс юм. Маш сайхан нөхөрлөсөн. Тэд намайг загнахдаа ч загнаад л, магтахдаа ч магтаад л, хамт идэж уухдаа ч уугаад л жаргалтай, хамгийн гол нь сэтгэлийн элдэв дарамтгүй ажилладаг байлаа. Тэгээд эцэстээ намайг “нутаг буцая даа” гэтэл тэр хоёр маань сүйд болсон ш дээ. “Ундрах минь чи бай л даа. Цалин цавууг чинь нэмэе. Дахиад ганц хоёр жил ажилла л даа” гээд байхад нь найз нь тэс зөрүүдлээд л нутагтаа ирсэн. За тэгээд олсон зоолсноо ч барлаа. Тэгээд “Оюу толгой” гэдэг монгол түмний “авралын од” газар нээгдлээ гэхээр нь арга заль бүхнийг хийж байгаад тэнд нь очиж ажиллалаа. Хн… тэгээд эцэст нь муу Хангүг газраа, нөгөө дүүпүүний үйлдвэрээ, эзэн Ким Доноо санахын ихээр санадаг юм байна. Би ч өөрөө гайхсан. Түүнтэйгээ утсаар заримдаа холбогдддог байсан юм. Тэгээд “найз нь яваад очвол чи ажилд авах уу” гэсэн чинь “Хүрээд ир, хүрээд ир. Чиний хийх ажил чинь чамайг хүлээж байна” гэдэг байгаа даа. Тэгээд л Солонгосын элчинг гороолоод л сууж байна гэдэг байгаа.

-”Оюу толгой” бол гадаадын хөрөнгө оруулалттай компани. Тиймээс тэнд ажиллаж байгаа монгол ажилтнууд зөвхөн гадаадын дарга удирдлагуудынхаа өгсөн үүрэг даалгаврыг л ёсчлон биелүүлэх ёстой байдаг юм.

Хөдөлмөр хамгаалал зэрэг нь Монголын компаниудтай харьцуулшгүй өндөр байдаг. Ажилчдыг 500 м газарт ч байсан автобусаар зөөдөг. Австралийн компани учраас хөдөлмөр хамгааллын стандарт нь Монголынхтой адилгүй. Хүний хуруу зүсэгдлээ гэхэд л тэнд оволздог. Нийтдээ 50 орчим гэрээт байгууллагууд байдаг. Одоо “Оюу толгой” ХХК болсон. ТУЗ-ийн дарга Дэвид Гарсиа гэж хүн байдаг ч төдийлөн үзэгдээд байдаггүй. Энд жинхэнэ эзэд нь хэн бэ гэдэг л их сонин. Үндсэн гол бүх ажлуудыг гадаадын компаниуд гүйцэтгэдэг. Уурхайн гүний ухалтыг америкийн “Рэд паф” компани гүйцэтгэнэ. Хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх ажлыг “Камэл” компани хийдэг. Бүх үйлчилгээг францын “Си Айс” компани хийдэг. Гэх зэргээр гадаадын компаниуд хийдэг. Менежмэнтийг америкийн “Флөюр” компани хариуцдаг. Энэ нь дэлхийн нэлээд нэртэй компани. Түүнээс гадна өөрийн боловсон хүчнийг экспортолдог. Хангалт, хоол хүнс Монголын компаниудтай харьцуулахад хангалт сайтай юм шиг харагдана. Монголын юм юу ч байдаггүйд л учир байгаа юм.

Дөнгөж саяхан Зоригт сайд хэлж байнаа. “Энд 60-аас доошгүй хувь нь монголчууд” гэж байгаа боловч сүүлийн 4 сарын дотор хятадын 1400 гаруй ажилчид орж ирээд ажиллаж байна. Тэд төслийн зөвхөн дотор ажиллаж байгаа хүмүүсийн тоо. Гэтэл төслийн талбайгаас гадуур маш олон хятад ажиллаж байна. Төслийн талбай дотор хятадын “Ти Си Си” компани үйлдвэрийн барилгыг барьж байна. Тэд “Бач плант-2″ гэдэг зуурмагийн цехийг угсарсан. Гэтэл яг ийм ажлыг монголын 8-хан хүн 2 инженер, 6 механикч хийгээд гүйцэтгэчихдэг. “Бач плант” гэдэг нь цементийн зуурмагийн үйлдвэр л дээ. Энэхүү баяжуулах үйлдвэр, бусад барилга объектуудыг зуурмагаар хангахад зориулагдсан тийм цехүүд байдаг юм.

“Оюу толгой” ажлын ид оргил үедээ 5000 ажилчинтай болно гээд байгаа. Үнэндээ одоогоор 3000 орчим хүнтэй байгаа л даа. Хятад ажилчдын амьдрах “СС кэмп” гэж хотхон байгаа. Тэнд 3500 орчим хүн байгаа. Анхнаасаа 4500 хүнд зориулагдсан гэх боловч нэг хүнд оногдох талбайн хэмжээ гээд цаанаас нь тогтоосон нормыг баритлах аваас одоо 3500 хүн амьдарч байгаа. Тэнд эмнэлэг, угаалгын газар, интернэт кафе, сагсан бөмбөгийн талбай гэх зэргээр бүх юмыг нь хангаж өгсөн. Цэвэр усны сан, бохирын цооног гэх зэрэг бүгдийг хангаж өгсөн. Энд 3500 хятад ажилчид ирж амьдарна. Гэхдээ энэ бол дутна. Яагаад гэвэл энэ нь зөвхөн “Оюу толгой” төслийн дотор тэр ойр хавьд ажиллах хүмүүсийн амьдрах орчин. Гэтэл түнээс гадуур хүмүүс ажиллахаар байгаа биз? Ажиллахаар байгаа биз ч биш ажиллаж байгаа юм. Ингээд бодохоор “Оюу толгой”-д хамгийн багаар бодоход 5000 хятад ажиллана. Өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа нь 1400 орчим ажилчид байгаа л даа. Гэхдээ шинээр ажилчид зуу зуугаараа ирдэг. Монголын 10 ажилчин ажилд орлоо гэхэд Хятадаас Гашуун сухайтын боомтоор зуу зуугаараа орж ирдэг байхгүй юу. Тэгээд баахан саарал хувцастай хүмүүс төв оффист оочирлоод зогсчихсон, ID карт гэдэг биеийн байцаалтаа авах гээд хүлээгээд зогсож байдаг. Хятад ажилчдын тухайд яг үндсэн мэргэжлийн ажилчид тун цөөхөн. Ихэнх нь бичиг үсэггүй, хөдөөний яг тийм хүмүүс л ирцгээж байгаа юм. Тэднийг л манай “Оюу толгой” ажлаар бүрэн хангаад байгаа юм.

Тэнд гайхуулаад байх юм байхгүй. Жишээлбэл, хятадын ажилчдын ажиллах “СС кэмп”-ийн барилгыг хятадын “CNTCC” компани барьсан. Энэ бол сэндвичин барилгуудыг барьсан компани. Харин “ТСС” бол баяжуулах үйлдвэрийн барилгыг барьж байна. “Жанду” компани бол өндөр хүчдэлийн шугамыг татаж байгаа. Гэхдээ яг бүрэн дүүрэн дангаараа шийдэхгүй. Инженерийн шугам сүлжээ, цахилгааны шугам сүлжээ тэгээд цахилгаан сантехник энэ гол ажил болохоос биш сэндвичин барилга барих гэдэг сонин ш дээ. Хятадын “CNTCC” компанийн 300 шахам ажилчид барьж байгаа байхгүй юу.

Харин доод ажлыг нь монголчууд хийж байгаа юм. Шугам сүлжээг бүгдийг нь зохион байгуулсан. Ийм туслах ажил дээр, монголчуудын хурууныхаа үзүүрээр хийчих ажил дээр хятадуудыг бөөн бөөнөөр нь авчран ажиллуулж байна. Чихээд л байдаг, чихээд л байдаг. Зогсдоггүй ээ.

Ид үедээ энд 5000 ажилчин ажиллана гээд байгаа. Түүний 3500 нь хятадууд болохоор монголчууд нь хэдэн хувийг нь эзлэх юм бэ? Хасаад үзэхэд 1500 монгол ажилчны орон тоо байгаа юм шиг харагдана. Гэтэл үнэн хэрэг дээрээ 350 шахам бусад гадаад орнуудын мэргэжилтнүүд байгаа шүү дээ. Ингэхээр үсрээд 1100 орчим монгол ажилчид байгаа байхгүй юу, тэнд. Түүнээс биш “нийт ажилчдын 60-аас доошгүй хувь нь монголчууд байна” гэдэг бол ёстой үлгэр. Ингээд хятадуудыг нэмж авчраад байх  аваас монголчууд үсрээд л 20 хувь дээр тогтоно.

Дээрээс нь нэгэнт цаанаас нь тогтоосон ёс жаяг ч гэдэг юм уу гадныхны тавьсан шаардлага бол хууль. Ердөө л хууль. Таны зөв үү, буруу юу тэр бол ерөөсөө сонин биш. Та тэр гадныхны дургүйг хүргэсэн бол таныг “гэртээ хариа” л гэдэг. Гэхдээ хөөхдөө үүнийгээ их соёлтой хэлнээ. “Та эрүүл тул танд сонголт хийх боломж байгаа шүү. Та хаана ч ажиллаж болно” гэнэ. Ухаандаа танд “Оюу толгой”-д сонголт байхгүй гэж байгаа хэрэг шүү дээ. Харин өөр газарт сонголт байгаа гэнэ. Ингээд л шууд хөөж эхэлдэг. Улмаар Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжөөд, зах зээл улам өргөжөөд ирэх аваас эдний өгч байгаа цалингийн хэмжээ юу ч биш болно л доо.

. “Айвэнхоу”-д чинь 40 гаруй гэрээт компани байгаа юм ш дээ. Энэ дотор Монголын тун цөөхөн компани байдаг. Манай “Хасу” компани байна. Энэ бол цахилгаанаар хангадаг. Том том дизель генераторуудыг ажиллуулж хангадаг. Гэвч өндөр хүчдэлийн шугам ороод ирэхэд энэ хүмүүс ажилгүй болж эхэлнэ. Гэхдээ “Хасу” компани Оюу толгойд удаж байгаа, аль 2006 оноос хойш ажиллаж байгаа. Мөн “Гео мандал”, “Петровис” гэхэд л тэнд цөөхөн хэдхэн шатахуун түгээврийн газар ажиллуулдаг.

-Өөр компанийн бензин түгээврийн газар бий юу?

-Байхгүй. Ердөө ганцхан “Петровис” л байгаа. Ингээд тооцоолоод үзэхэд үнэндээ Монголын гэх компани бараг байхгүй шүү. Аа дээрээс нь “Барилга” корпораци бусдыгаа бодвол арай “массовый” гэх үү дээ арай олон хүнтэй ажилладаг. Гэхдээ олон хүнтэй хүнтэй гэээд 150-200 хүн л байгаа байх. “Гео мандал” бол 150-160 хүнтэй байх жишээтэй. Ингээд эд бүгд  орчим нийлээд 1000 хүнд хүрвэл их юм.

-Та нарын цалин хангамж хэд байдаг вэ?

-Ажилчдын цалин хангамж гэвэл яг “Оюу толгой”-гоос заагаад өгчихсөн тийм цалин хангамж байхгүй ш дээ.

-Ямар сонин юм бэ, яагаад?

-Яагаад гэвэл “Оюу толгой”-н гэрээт байгууллага компани ажлыг нь авдаг. Тухайн ажлыг нь аваад “Оюу толгой”-д ажиллуулна гэж хүмүүсийг ажилд авч ажиллуулаад жишээлбэл “Хасу” компани өөрсдийнхөө ажилчдыг цалинжуулж л байгаа болохоос биш “Оюу толгой” цалинжуулж байгаа хэрэг огт биш шүү дээ. Зүгээр л “Хасу” бол энэ компанийн гэрээт гүйцэтгэгч. Зөвхөн ажлыг нь л хийж өгч байгаа байгууллага. Ийм гэрээт байгууллага дөчин хэд байгаагаас Монголынх нь цөөхөн л байдаг байхгүй юу даа.

-Тэгвэл “Оюу толгой”-гоос цалин авч байгаа хүн гэж байхгүй юм байна шүү дээ?

-”Оюу толгой”-гоос цалин авч байгаа маш цөөхөн хүн байдаг. Энэ бол удирдлагын хэдхэн голдуу гадаадын хүмүүс. Энэ бол “Оюу толгой” ерөөсөө. “Оюу толгой” хувьцаат компани гэдэг бол ерөөсөө л энэ.

Энд ийм байдлаар хэдэн хүн цалинждагийг мэдэх аргагүй. Яагаад гэвэл Улаанбаатарт “Оюу толгой”-н төв оффис байдаг. Тэнд хэдэн хүн ажиллаж цалинждагийг би мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй. Энэ бол нууц. Ямар сайндаа “Оюу толгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Дэвид Гарсиа гэдэг хүнийг жирийн ажилчид байтугай инженерүүдээс харсан хүн тун цөөхөн. Тэр бол америк хүн л гэнэ лээ. Гэхдээ гарал үүсэл нь өөр л гэдэг юм. Энэ компанид зөвхөн туслах ажилд нь л монголчуудыг авдаг. Цалингийн хэмжээ яг тодорхой тэд гэсэн ойлголтыг өгөхөд хэцүү.

-Та нар бие биесийнхээ цалинг мэдэхгүй юу?

-”Мэдүүлэхийг хориглоно” гэдэгт гол учир байгаа юм даа. Миний мэдэж байгаагаар жишээлбэл “Барилга” хувьцаат компанийн туслах ажилчин 650 мянган төгрөгөөр цалинждаг байна. Эндээс нь 10 хувийн нийгмийн даатгалын шимтгэл, 6 хувийн эрүүл мэндийн даатгалыг авнаа даа. Гэтэл “Хасу” бол 600 мянган төгрөг олгох жишээтэй гэх зэргээр явна. Үүнийг сонсоод их өндөр цалинтай юм шиг санагдана аа даа. Гэтэл хятадын “CNNTSS” компани Хан Богд сумаас монгол ажилчдыг авч ажиллуулдаг. Тэд голдуу үйлчилгээний ажил хийдэг эрэгтэй, эмэгтэй 30 орчим хүн байгаа. Тэд жорлон, байр сууцыг нь цэвэрлэнэ. Барьсан барилгынх нь шороо тоосыг угааж цэвэрлэх ийм л ажилд монголчуудыг авч ярзайтал нь ажиллуулж байгаа юм. Жорлон цэвэрлэж байгаа эдгээр хүн 260 мянган төгрөгөөр цалинждаг байхгүй юу. Тэгэхээр “Оюу толгой”-д хүн яг төдөн төгрөгийн цалин авдаг гэсэн ойлголт ерөөсөө байхгүй.

-Тэр гэрээ ёсоор ажиллаж байгаа 1400 хятад хүн хэдэн төгрөгийн цалин авдаг юм бол?

-Мэдэхгүй. Үүнийг хэн ч хэлэхгүй бөгөөд мэдэх ч боломж байхгүй. “Оюу толгой”-н ажилчид “дунджаар нэг сая орчим төгрөгийн цалин авдаг” гэж тэд өөрсдөө сурталчилдаг байхгүй юу. “Оюу толгой” компани өөрөө. Тэгэхээр эдгээр ажилчдын дундажийг тооцоолоод үзэхэд сая төгрөгөөр дээрх хятад ажилчид л цалинждаг болов уу гэж санаж байна. 3500 хужаа гэдэг бол сар болгон 3,5 тэрбум төгрөгийг цалин гэж авна. Дээрээс нь “Оюу толгой”-д ажиллаж байгаа үйлчилгээний “CIS” компанийн цаанаас нь өгсөн тариф ёсоор “нэг хүн 35 мянган төгрөгийн үйлчилгээ авдаг” гэж хэлээд мөнгийг нь хурааж авдаг юм. Ухаандаа тэнд ажил үүргийг нь гүйцэтгэж байгаа гэрээт компаниудаас тэгэж авдаг юм. 3500 хятад хүн бүрийг 35000 төгрөгөөр тооцоод үзэхэд хэдэн төгрөгийн үйлчилгээг авах бол? Энэ чинь цалингаас гадна ш дээ. Энэ цалин болоод үйлчилгээг бүтэн жилд нь үржүүлээд үз дээ? Манай Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувьд хүрэх бол? Сонирхолтой байгаа биз? Тэнд монголчууд барилга барьж сурсан шиг одоо өөр сайн сурсан юм юу байна аа? Хаана л бол хаана барилга барьж байна ш дээ. Гэтэл тэр үйлдвэрлэлийн барилгыг хятадуудаар бариулж байгаа юм даа. Уг нь манайхан хөнгөхөөн барьчихна ш дээ.

Асуудал их гарнаа. Хятадууд хоорондоо зодолдоноо. Монголчуудыг бол зовлонгүй хөөгөөд явуулчихна. 8 сарын 4-ний өдөр хоолноосоо болж хятадууд бөөнөөрөө зодолдсон гэсэн мэдээ байгаа юм. Хоёр хүн маш хүнд гэмтсэн гэдэг. Би бодохдоо тэр хоёрыг нас барсан гэж бодож байгаа. Гэхдээ үүнийг хэнд ч хэлэлгүй нам дарж нуугаад үлдсэн. Мөн 50-иад хятад нутаг буцсан сураг байгаа. Үүнийг ажилдаа дарагдаад сууж байгаа ажилчдаас мэдэх хүн байхгүй. Харин тэнд харуул хамгаалалтын ажил эрхэлж байгаа “Бамбай” компанийнхан мэдэх байх. Дээрээс нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан хэдэн хүн л мэдэж байгаа болов уу. Тэнд 30 ажилчинд нэг хөдөлмөр хамгааллын ажилтан оногдоно гээд заачихсан байгаа. “Нэт” гэдэг Монголын компани л гэхэд ганцхан инженер, ганцхан хөдөлмөр хамгааллын инженер, ганцхан мэнэжертэй байх жишээтэй.

-Энэ компани юу хийх вэ?

-Энэ компани бас нэг тусгай ажил хийнэ. Тухайлбал “Хасу” компанитай хамтарч ажилладаг. Нэг их сайхан орчинд амьдардаг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Монголчууд таван ханатай гэртээ амьдарнаа. Галладаг гэрт 4-5-уулаа амьдарна. Гэхдээ  5-уулаа байх нь ховорхон  л доо. Ингэхэд гадаадынхан яаж амьдардаг юм бэ гэж сонирхоноо доо. Нөгөө доороосоо халдаг “мастер гэр” гээчид амьдардаг. Тэр гэрт орохоор хулдаасалсан шал байна. Тэр шал нь доороосоо халдаг байхгүй юу. Хажуу талаасаа зуны цагт үлээж байх “эйр кондишн” байна. Дотроо нойл, шүршүүртэй. Үүнийг нь өдөр болгон монгол бүсгүйчүүл очиж цэвэрлэж байх ёстой. Хөргөгчтэй, түүнд нь тодорхой тооны пиво, ундаа байх жишээтэй. мэдэж телевизор гээд бүх зүйлийг нь хангасан байгаа. Нэг “мастер гэр”-т нэг л гадаадын хүн амьдарна. Түүнээс биш монголчууддад зориулсан гэр биш байхгүй юу.

-Монголчуудад телевиз байна биз дээ?

-Монголчуудын гэрийн голд яндантай зуух байна. За тэгээд мод, нүүрсээ түлээд л сууцгаана ш дээ. Мэдээж телевиз байна. тэгээд гурван хаалгатай шүүгээ л байна даа.

Дээрээс нь хувцас хунарыг цаад гэрээт байгууллагууд нь даана. Түүнээс “Оюу толгой”д ёстой падлий ч байхгүй. Гэхдээ тавьдаг шаардлагуудаа бол тавина. Заавал нүдний шилтэй ажиллах ёстой, касктай ажиллана, хамгаалалтын гуталтай, бээлийтэй ажиллах ёстой гээд л. Шөнийн цагаар бол цацруулагчтай хантааз өмсөх ёстой.

Яг үндсэн ажлыг хариуцдаг нь “Айвэнхоу майнз”гэж харагддаг юм. Гэхдээ монголчуудыг харгалздаг хүмүүс нь тайланд, индонез, хятадууд байна. Харин тэр америкчууд нь бидний нүдэнд үзэгдэхгүй. Тэд зөвхөн оффистоо л суудаг. тэгээд зөвхөн бодлогоо л гаргана. Яг үндсэн шалгаж явдаг хүмүүс хэн бэ гэвэл дээр дурдсан буурай орны хүмүүс. Эднээс хамгийн и хзөрчилддөг хүмүүс нь хятадууд байдаг. Яагаад гэвэл хятадууд монголчуудын хийж байгаа ажлыг муулаад хятадуудынхаа хийж байгааг магтаж гардаг. Тэнд монгол хүн ажил шалгаж яваа нь харагдахгүй шүү.

-Ажилчид хаана тамхи татах вэ?
-Тамхи татах цэгүүдтэй. Зөвхөн тэнд л татна. Гадныхан гэдэг гадныхан. Монголчуудыг буцааж явуулах нь даанч олон доо. Маш олноор нь буцаадаг. Тэр гадаадын өвөгчүүд нэг нэг монгол хүүхэнтэй. Зарим нь бүр 2-3 жил нэг эгрт амьдарчихсан, бүгд мэддэг болчихсон байх жишээтэй.

-тэд тэгээд гэр бүл болчихсон байх уу?

-Үгүй ээ. Тэд бүгд ардаа гэр бүлтэй, тэд бол зөвхөн өврийгнь дулаацуулж өгдөг хүмүүс. Зүгээр хаялга энэ тэр нь ямар байдгийг нь би мэдэхгүй. Би нэр зааж хэлмээргүй байна. Гэхдээ удирдлагын хүмүүс бүгдээрээ нэг нэг монгол хүүхэнтэй. Тэр хүүхнүүд бол бүгдээрээ баталгаатай ажилтай. Яагаад гэвэл тэднийг хөөх хүн олдохгүй. Тэр ажил шалгаж яваа хятад, тайланд, филиппин, индонезийн урдаас “ингэж ажиллавал илүү үр дүнтэй ш дээ” гэж ажлын санал тавихад л “Та ер нь Улаанбаатар явах унаагаа олж байсан нь дээр” л гэнэ. дээ.

-Та нар ямар хэлээр хоорондоо нэвтрэлцэх вэ?

-Англи. Ерөөсөө цаанаасаа тавьдаг шаардлага нь англи. Бүх бичиг баримтууд англи хэл дээр. Яахав зарим бичиг баримт орчуулагдаж монгол хэл дээр ирнэ  л дээ. Англи хэл хичнээн ч ажлын чадвартай, ажиллая гэсэн сэтгэлтэй байсан тэр хятадад шахагдана.

-Тэр хятадууд нь англи хэлтэй байх юм уу?

-Уг нь цаанаасаа шалгаруулж авдаг юм шиг байгаа юм. Харин тэр ажилчид нь ямар юмных нь англи хэлтэй байх вэ дээ. Бичиг үсэггүй шахам амьтад байгаа юм чинь. Тэр шалгаж яваа хүмүүсийн англи хэл нь ч хэцүү дээ. тэгээд тэд шаардлага тавихгүй, шууд л дээшээгээ хов зөөнө. Түүнийг нь шалгахгүй “Тэдний дотор “Оюу толгой”-гоос гарна уу” гээд шууд мэйлээр ороод ирдэг. Компьютер дээр л нэг юм ороод ирнэ ш дээ. Дуусаа.

-Тэгээд халагдсан хүн яаж буцах вэ?

-Унаа хөсгөөр хүргэж өгөхгүй. Шууд л хувцас хунарыг нь бариулаад хашаанаас гаргачихна. Гааль дээр байгаа юм шиг цүнх сав зэргийг нь шалгана. Мөн ороход нь шалгана.

-Архидан согтуурах явдал огт байхгүй гэж үзэж болох уу?
-Архидан согтурсан явдал ганц нэг гарсан сураг байдаг юм. Хан Богд зэрэг газар руу явсан хүмүүс машин унаандаа нууж оруулж ирсэн сураг байхаас бус үүнээс болж зодолдсон гэсэн мэдээ байхгүй. Зүгээр монголчууд хоорондоо зодолдоод орчуулагчийнхаа гарыг гэмтээсэн гэсэн мэдээ бий. Тэр хүмүүсийг бүгдийг нь хөөгөөд явуулчихсан.

Эндээс хөөгдсөн хүн шүүхэд хандаж асуудлаа иргэний журмаар тавьдаггүй л юм бол тэднийг хамгаалах хүн нэг ч байдаггүй. Энд үйлдвэрчний эвлэл байхгүй. Үйлдвэрчний эвлэл байгуулая гэх юм бол хэдэн монгол нэг зуу, хоёр зуу, гурван бай бүгдийг нь хөөгөөд гаргачихна. Яагаад гэвэл энд ирж ажиллая гээд цаана өчнөөн олон хүн хүсэлтээ гаргачихсан сууж байгаа.

Эмч ирж эмнэлгийн үйлчилгээ үзүүлнээ. Олон улсын “SOS” эмнэлэг ажилладаг. Анхан шатны л тусламж үзүүлнэ. тэр бол ердөө л дундын дамжаа. Зүгээр л эмчилгээнд явуулдаг. Жишээлбэл хан Богд сум юм уу, Даланзадгад руу явуулна.

Тэнд монгол удирдлага гарч ирдэг юм аа гэхэд нухчин дараад хаячихна. Та тэнд гэрээт ажил гүйцэтгэж байгаа монголын компанийн мэнэжер байлаа гэхэд тэдгээр шалгаж байгаа хүмүүстэй ажлаас болоод маргалдая л даа. Маргаашнаас нь эхлээд цалин бодогдохгүй дээ. Та халагдана. Нэг хурлаар авч хэлэлцвэл хэлэлцэнэ, хэлэлцэхгүй бол хэлэлцэхгүй.

-Тэр хуралд нь хэн оролцох вэ?
-Дандаа гадаадынхан.
-Та нар чинь тэгээд хашаан дотор байдаг хэрэг үү?
-Тийм. Тэндээс гарахын тулд зөвшөөрөл авна, орохын тулд зөвшөөрөл авна. Яг л гааль шиг шалгана.
-Тэр “Таван толгой” гэдэг газар очиж үзэв үү?
-Үзээгүй ээ. Ухаа худаг дахь “Энержи ресурс” дээр очиж үзсэн юм байна. Ухаа худаг бол яг Монголын компани. Тэнд монголчууд бол эздүүд. хангамж энэ тэр нь “Оюу толгой”-гоос эрс өөр. Маш сайн. Дарга удирдлагууд нь дан монголчууд. Гадаадын мэргэжилтнүүд ганц нэг харагдах юм аа. Гэхдээ тэд бол гадаадын зочид. Харин “Оюу толгой”-д бол гадаадын эзэд.

Ухаа худаг бол нүүрсний орд, харин “Оюу толгой” бол зэсийнх. Дээр нь 500 тонн алттай. Бас хажууд нь 22 км зайд “Оюу толгой”-гоос том орд илэрчихсэн байгаа. Түүнээс болж энэ “Айвэнхоу майнз”-ийн хувьцаа өсчихсөн байхгүй юу. ТЬэд ингэж л мөнгийг хийж чадаж байгаа юм. Одоо тэр шинэ газарт зөвхөн нөөцийг нь л тогтоох ажил явагдаж байгаа. Зөвхөн “Оюу толгой”-н нөөц нь Эрдэнэтийн анх тогтоосон нөөцөөс 8 дахин том. Оросууд Эрдэнэтийг ашиглах үедээ Монголд хот байгуулж өгсөн дөө, тийм үү? Гэтэл түүнээс 8 дахин том ордыг ашиглаж байгаа улс Эрдэнэтээс 8 дахин том хот барьж өгдөггүй юм аа гэхэд Хан Богд сумыг хөгжүүлж болноо доо?
Хан Богд суманд “Оюу толгой”-гоос ямар ямар тусламж ирсэн бэ? Асуугаад очиё. Хан Богд сумын эмчийн орон сууц гэж галладаг хоёр байшин, гал зуухтай цаанаа нэг жижигхэн өрөөтэй. Хан Богд сум одоо ч гэрэлгүй суугаа. Өглөөний 8-12 цаг хүртэл тог өгөөд, орой 19-23 цагт тог өгнө. Аа тийм, “Оюу толгой”-гийнхон өөрсдийн сонин хэвлэл дээр гаргаж байнга магтаж байдаг нэг их том тусламж байгаа юм. “Оюу толгой”-н хогийн цэг байгаа юм. Тэр хогийн цэг дээрээсээ түлээний мод авахыг сардаа нэг удаа зөвшөөрдөг юм. Энэ бол маш том тусламж шүү, хөөе.

Хан Богд сум хөгжөөгүй ээ. 3000 орчим хүнтэй гэдэг байх. тэд яаж нэг юм байшингуудтай болж авсан гэхээр Өмнөговьд “Ирак толгой” гэж нэг алтны орд нээгдээд тэнд Хан Богдынхон очиж нинжадаж дуусгасан байхгүй юу. Ингэж хэдэн байшинтай болсон гэдэг юм билээ. Тоосгоор өнгөлсөн банзан байшингууд л даа. харин тэд хятадын “CIS” гэдэг ажилчдын кэмпэд ажилладаг. сараалжин төмөр хашаатай., тэр нь. Тиишээ нь ээлжийн үйлчилгээний ажилчдыг зөөдөг юм.

Хан Богд “Оюу толгой” хоёрын хооронд 45 км-ын зайтай юм.  Түүнээс биш Хан Богд суманд наалдсан юм огт байхгүй. Цөөхөн айл, 11 айл гэдэг байх аа. “Оюу толгой”-г авахын тулд тэндээс айлуудыг нь шахах хэрэгтэй болноо доо. тэгээд тэдэнд зориулж өвөлжөө барьж өгсөн байдаг юм. Ухаан нь газрыг нь булааж авахын тулд. Монгол ажилчдын гэрүүдийн дунд 8 шүршүүртэй 8 жорлон байгаа юм. Ойролцоогоор 60 хүний дунд шүү дээ. Тэнд та бол зүгээр л илжиг байх хэрэгтэй. Тэр гадаадынханы дээрэнгүй харилцаа нь ямар ч бичиг цаас болдоггүй, аман яриа болоод л үлддэг. Баримт байхгүй.

Манай дарга нар ирнээ. Сү.Батболд ирлээ. Яг түүнийг ирэхэд түүнд зориулаад зам дагуу нь суурь цутгаж байгаад шон босгоод тэнд ажиллаж байгаа 20 гаруй улсын төрийн далбааг босгож байгаа юм. Тэдгээрээсээ Монголын далбааг бусдаас нь 10 см орчим өндөр өргөчихөж байгаа юм. Түүнийг ирхэд ажилчид харин ч их зовсон. “За Ерөнхий сайд ирлээ. Бүгдээрээ инээд алдаад байгаарай”. гэтэл баахан хар жийпнүүд тоос татуулаад л давхиад өнгөрсөн. Тэгээд америк ….ухаж байгаа цооног дээр очоод нисээд явчихсан. Монгол ажилчдаас хэнтэй нь ч уулзаагүй. Нисээд нисээд л явчихсан. харин дараа нь хооолондоо орох гэсэн чинь бөөн юм болсон. Уг нь 30 минут орчим оочирлодог юм. Гэтэл хүлээн авалт хийнэ “гээд ширээ сандлуудыг нь аюваад явчихсан тул бид бүтэн цаг хагас оочирлосон. Тийм л том хүлээн авалт болсон юм байлгүй дээ. Дараа нь радио телевизээр монголчуудтайгаа уулзаж учирч байгаа тухай юу ч гараагүй.

Зоригт сайд ирнээ. Хоёр ч удаа ирсэн. Манай Зоригт сайд бол шударгаа. Онгоцны буудлаас бууж ирж тэр орой дээр гарч эргэн тойрноо харснаа эргээд л нисчихсэн. дэг. Өдөртөө ирээд л цагийн дараа ыбуцаад яваад өгдөг хүн дээ. тэнд бол асуудал баөйхгүй. Бодлого модлогын асуудал ярилцдаг байлгүй дээ. Тэрнээс биш хн… “Оюу толгой” гээд л гарч байгаа нэвтрүүлгүүдээр та нар манай сайд дарга нар монгол ажилчидтайгаа уулзаж юм хум ярилцаж байхыг нь үзсэн үү?
Гадаадынхан бол манай томчуудыг ингэж тэгэж аргалаад л явуулчихаж байгаа юм. Харин монгочууд “За хөөрхий. Ерөнхий сайд маань ирлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй юм байна даа” “Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайдууд гуай, дэнс дэнс мөнгөөр Дэлхийгээ худалдсан сайдууд гуай” гэж яасан үнэн юм бэ дээ” л гэлцээд хоцорч байгаа юм даа. Манай сайхан сайхан болвсрол мэдлэгтэй залуус тэндээс залхаад гарч байна. Байнгын ил, далд дарамтаас чинь хүн залхдаг юм байна л даа. Та нар шиг хэвлэл мэдээллийнхэнийг оруулахгүй дээ.
Монгол улсын газар шороон дээрх Хангүг тэнд л байна даа. За найз нь чамд ярих гэсэн зүйлээ үндсэнд нь хэлчих шиг боллоо. За би яах вэ?.. Хангүг газартаа очоод өнөө муу сайдаж муудалцаж сурсан Ким дээрээ очоод дүүпүүгээ янзалсан шиг 2-3 жилийг өнгөрөөнө дөө. Тэгэж байтал “Амны билгээс ашдын билэг” гэдгээр байдал сайжрах байлгүй дээ. Гадныхан бол гадныхан л байдаг. гэтэл тэдэнтэй сүүжирч эх орноо баллаж байгаа тэр улс л хэцүү байна даа, тийм үү гэснээр бидний яриа өндөрлөлөө.

Эх сурвалж http://www.facebook.com/


URL:

Сэтгэгдэл бичих