А.Сүхбат аваргын “отгон” гэргийн өмнөх найз залуудаа бичиж байсан захидалууд нийтэд ил боллоо
Даяан аварга А.Сүхбатын 21 насаар дүү залуухан эхнэр солонгост сурдаг оюутан залуутай хайр сэтгэлийн холбоотой байжээ.
Тодруулбал, Даян аварга А.Сүхбатын гурав дахь эхнэрээр тодорч, түүний үр хүүхдийг гаргаад байгаа Н.Гарамханд энэ жаахан бүсгүй А.Сүхбат аваргатай учирахаасаа өмнө Солонгост сурдаг оюутан залуутай хайр сэтгэлийн холбооотой байсан гэнэ.
Тухайн үед Н.Гарамханд бүсгүй http://garamkhand.blogspot.com блог хөтлөж, харь газар суугаа хайртай залуудаа “Гэртээ байхдаа хайрыгаа бодоод үргэлж ганцаарддагаасаа би хэзээ ч ичдэггүй. Хайраа чи минь надад заяасан хамгийн сайхан бэлэг. Яагаад ч юм чинийхээ тэвэрт байх тэр үед л би илүү тайван байж, яагаад ч юм чамайгаа хөтлөх тэр үед илүү их жаргалтай байж, үргэлж л чамтай холбоо барьж байх нь миний аз жаргал юм. Өглөө сэрэхдээ чамайгаа хайж, орой унтахдаа сэрвэлзэж байна. Үүрд зүрхэнд минь шигтгэсэн хайрын эзэн бол чи миний хайраа. Чи минь намайг харж тайтгардгийн адил миний нүд чамайг харж л байвал мишээж, чамаас үнэртэх үнэр хамарт минь цоргиж л байвал дурласаар… Ганцаардсан үед минь дуу хоолой чинь намайг тайтгаруулдаг. Жинхэнэ дулаахан хайраас гэрэл цацарч, жинхэнэ сэтгэлийн илчлэлээс амлалт гэрэлтэж, жинхэнэ итгэл дундаас эргэлт буцалтгүй шийдвэр гардаг.
….Миний хайр, энэ царай муутай намхан хайр. Гэхдээ би хайрыгаа сайн хүн гэж боддог. Тэгээд ч би түүндээ их хайртай. Тэр минь Солонгост сурдаг. Тэр надтай сууна гэж ярьдаг юм. Тэдний аав ээж нь намайг мэддэг. Аав нь надад “Аавдаа санаа тавьсанд баярлалаа” гэж хэлж байсан. Бид хоёр их юм төлөвлөж байгаа. Сайн сурч, гоё ажилд орж, бас сайхан байранд хамтдаа амьдарна гэж мөрөөддөг” хэмээн өөрийн Posted by Garamkhand at блогтоо бичиж байсан нь өнөөдөр нийтэд ил болжээ.
Түүнчлэн, Н.Гарамханд бүсгүйн анхны хайртайгаа хамтдаа авахуулсан зурагнууд олны анхаарлыг татаж байна.
Сонирхуулахад, А.Сүхбат аваргын отгон гэргий Н.Гарамханд нь Нийслэлийн 97-р сургуулийг төгссөн бөгөөд багаасаа спортын гимнастикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцож, 15-н насандаа спортын мастер цол хүртэж, 2009 онд гимнастикийн төрлөөр Монголын тав дахь ОУХ мастер цол хүртсэн ажээ.
Б.Дэжид
URL: