”Тагнуулч” Ц.Шинэбаяр

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр даргаа өмөөрч даанч сүрхий томорсон нь эдүгээ түүнийг тагнуулын хэмээх газрын хар дансанд бүртгүүлсэн. Харин мань хүн өөрийгөө шалгагдаж байгаа биш ажиллаж байгаа гээд ойлгочихсон тууж яваа бололтой. “Та юу хийгээд байна даа” гэж асуусан бүхний өмнөөс “Ах нь Тагнуулд ажилд орсон шүү дээ. Чи мэдээгүй юм уу. Ах нь их л завгүй байгаа даа. Өглөө болгон цагаа бүртгүүлнэ. Монгол даяараа мэдэж байгаа шүү дээ” хэмээн хошигноно.

Салаавч гэдэг моодыг дэлгэрүүлсэн Ц.Шинэбаярын араас Г.Баярсайхан гишүүн дагаж чуулганы танхимд салаавчаар гангарав. Гагцхүү түүнд тагнуулд ажиллах боломж л дутсан болохоос биш.

Ч.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих