Гурав хоног хил хаана
“Монгол Хятадын боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрт заасны дагуу орон даяар өргөн тэмдэглэдэг, тухайн улсын үндэсний хэмжээний баяраар хоёр тал хилийн боомтуудаа хааж амардаг журамтай.
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 3-ныг хүртэл Монгол Хятадын хил дээр байдаг 13 боомтыг хаах гэнэ. Учир нь Хятад улсыг тунхагласны баяр өнөөдрөөс эхэлж байгаа аж.
Гэхдээ энэ үеэр төмөр замын боомтыг хаахгүй гэнэ. Учир нь төмөр замыг олон улсын цагийн хуваарийн дагуу зохицуулдаг учраас хаах боломжгүй байдаг юм байна.
Э.Туул
URL: