АНУ-Д БАРУУН НИЛ ӨВЧНӨӨР 150 ОРЧИМ ХҮН НАС БАРЖЭЭ
АНУ-д Баруун Нил гэдэг чичрэг өвчнөөр нас барагсдын тоо 147-д хүрсэн тухай Ройтерс агентлаг тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээллийг иш татан дамжуулжээ.
Өмнө нь 134 хүн нас барсан тухай мэдээлж байв.
АНУ-ын оршин суугчдын дунд Баруун Нил чичрэг өвчний халдвар авсан 3545 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнө нь 3142 хүн халдвар авсан гэж мэдээлж байсан юм. Халдвар авагсдын 38 орчим хувь нь Техас муж улсын оршин суугчид ажээ.
Баруун Нил чичрэг өвчин нь вирусын гаралтай өвчин бөгөөд халдвар тээгч нь шумуул юм. Энэ өвчний вирусээр эн түрүүнд шувуу, хүн болон сүүн тэжээлтэн амьтад халдварладаг байна. Өвчний ихэнх шинж тэмдэг энгийн ханиадныхтай төстэй байдаг ажээ.
Өнгөрсөн оны хугацаанд АНУ-д уг өвчний халдвар авсан 712 тохиолдол бүртгэгдсэнээс 43 хүн нас барсан байна. Харин 2003 онд Баруун Нил чичрэг өвчний вирусээр 10 мянга орчим хүн халдварлаж, 264 хүн нас барж байжээ.
Д.Жаргал
URL: