“Фэйсбүүк”-ийн хувьцаа огцом уналаа
Нийгмийн сүлжээний хамгийн олон хэрэглэгч бүхий “Фэйсбүүк”-ийн хувьцаа өнгөрсөн даваа гаригийн байдлаар 9.1 хувьд хүрч нэгж үнэ нь 20.79 ам.доллар болж буурснаар компанийн ирээдүйд асар их хохирол учруулж мэдэхүйц нөхцөл байдал үүслээ.
“Уолл Стрийт Журнал” сайтад мэдээлснээр “Фэйсбүүк”-т тавигдаж буй баннер буюу зар сурталчилгааг сонирхох хэрэглэгчид огцом багасч байгаа юм. Энэ талаар “Баррон” сэтгүүлд дурьдсан бөгөөд “Фэйсбүүк”-т хандаж буй иргэд ихэвчлэн гар утаснаасаа нэвтэрч буй учир тэд нэмэлт зар сурталчилгааны цонхон дээр дарах нь хүндрэлтэй санагддаг учир баннерт ач холбогдол өгөхөө больжээ.
Цаашдаа, “Фэйсбүүк”-ийн хувьцаа унасаар байвал хөрөнгийн зах зээлээс шахагдан гарахад ч ойрхон байна. Хэдийгээр нийгмийн сүлжээний салбарт нэгдүгээрт бичигддэг нь “Фэйсбүүк” боловч олон улсын зах зээл, хөрөнгийн биржэд тааруухан үзүүлэлттэй болж хувирлаа. “Баррон” бизнесийн сэтгүүлд “Хэрэглэгчид ихэнхдээ жижиг баннеруудаас залхах хандлагатай байна.
Энэ нь “Фэйсбүүк”-ийн хөрөнгө оруулалтыг шууд үгүй хийж болзошгүй юм. Хүмүүс гар утаснаас ордог учир жижиг дэлгэц дээр олон төрлийн баннер байхыг хүсдэггүй. АНУ-ийн “Фэйсбүүк” хэрэглэгчдийн арван хүн тутмын дөрөв нь өдөр бүр гар утаснаасаа уг нийгмийн сүлжээнд хандаж байна. Гар утаснаас “Фэйсбүүк”-т хандах нь тус сайтын зар сурталчилгааны орлогыг хааж болох сул талтай” гэжээ.
“Насдак”-ийн бирж дээр “Фэйсбүүк”-ийн хувьцаа унаж буй талаар мэдээлсний дараа бусад нийгмийн сүлжээний компаниуд болгоомжлох болов. Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээл дээр 100 гаруй нийгмийн сүлжээний сайтуудын хувьцаа эргэлдэж байдаг төдийгүй тэднийг “Фэйсбүүк” тэргүүлдэг юм. Хэрэв салбартаа тэргүүлэгчийн хувьцаа энэ мэт унаж эхэлбэл энэ төрлийн зах зээл тодорхой хэмжээгээр хумигдаж эхэлж буйн дохио хэмээн “Уолл Стрийт Жоурнал” тэмдэглэжээ. “Фэйсбүүк”-ийн хувьцаа цаашид нэгж бүр нь 15 ам.долларт хүрч буурах таамаг бий гэдгийг эдийн засгийн шинжээчид өмнө нь сануулж байна.
Тэгвэл ердөө хоёр жилийн дотор дэлхийг “эзэлж” чадсан Марк Зукербергийн “Фэйсбүүк” компанийн хувьцаа энэ он гэхэд юу ч үгүй болох аюул бий.
URL: