Б.Алтангэрэл дөрвөн хүний амь насыг санаатай хөнөөсөн үү

Өмнөговь аймгийн Баян­­далай сумын Хөх толгой гэх газарт намар­жиж байсан малчин  Б.Отгонтулгын гэрийг дайрч, гурван эмэгтэй, нэг хүүхдийн амь насыг хө­нөө­сөн хэрэгт сэжиглэг­дэн шалгагдаж байгаа Бумбаашийн Алтангэрэл цагдаа нарт одоо хүртэл ямар ч мэдүүлэг өгөөгүй гэдгийг албаны эх сур­валж хэлж байна. Түүнээс хэргийн талаар асуухад  “Би хэрэг болсон талаар юу ч мэдэхгүй байна. Нэг мэдсэн айлын гадаа ма­шин дээшээ хараад онхолдчихсон. Хүмүүс уйлалдаад байж байхад сэхээ орсон. Архи уугаад тасарчихсан юм шиг бай­на лээ” гэхээс өөр зүйл ярилгүй арав гаруй хонож байгаа аж. Цагдаа нар энэ хэргийг зохион бай­гуу­лалттай үйлдсэн байж магадгүй хэмээн үзэж бай­гаа юм байна. Хэр­гийг зохион байгуулалт­тай үйлдсэн байх хэд хэдэн магадлал байгаа аж.

ШИНЖИЛГЭЭГЭЭР СОГТОЛТ БАГАТАЙ ГАРЧЭЭ

Хэргийн газарт үзлэг хийж байсан шинжээчид Б.Алтан­гэрэлийн цус­наас шинжилгээ авсан юм байна. Цуснаас авсан шинжилгээний хариу­гаар  согтолтын зэрэглэл бага байсан гэнэ.

Мөн Ноён сумаас Баяндалай хүрэх замд их олон саад байдаг аж. Энэ зун орсон үерийн улмаас хэд хэдэн газарт жалга, суваг, эрэг үүссэн юм байна. Гэтэл Б.Алтан­гэрэл замын саадыг осол гаргалгүйгээр тойрч гарчээ. Мөн төв замаас салж гэр рүү чиглэн явахдаа замын ховил болон сүлжээний утас явж байгаа овоолсон шороог тойрч, гэрийн урд талын жал­ган дээр тоормос гишгэж, тойроод гэрийг мөргөсөн бай­­­­­­­­­­на. Гэрийг мөргөөд тэр чигтээ хуу хамж яваад маши­ныхаа хурдыг огцом хасаж, онхолдсон байна. Гэр мөргөх үед машиныхаа хүрдийг дарж, зайлах хөдөлгөөн хий­гээгүй мөртлөө гэр дайрсны дараа тал газарт огцом дар­сан нь шинжээчдэд нэгийг бодогдуулж байгаа бололтой. Мөн шинжээчид “Машины хамар болон бусад эд анги бага зэрэг эвдрэлтэй байгаа боловч жолооны хүрд болон тоормос хэвийн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хэрэг үйлдэх үед унаж явсан 72- 81 УНИ улсын  дугаартай “Land rover” авто машин хэрэг гарах үед ямар ч эвдрэл байхгүй техникийн бүрэн бүтэн байд­лыг хангаж байсан” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ бүгдээс цагдаа нар дээрх хэргийг санаатайгаар үйлд­сэн байж болзошгүй хэмээн үзэж байна. Хэрэв өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсон бол замын ховил болон жалга гууг тойрч гарах сөхөөгүй байх байсан. Б.Алтан­­­­­гэрэл хэрэг гарахаас хэд хоногийн өмнө тэр хавиар эргэлдэж, архи ууж нутгийн залуусыг дарамталж байсан аж. Тиймээс хэрэгт сэжиг­лэгдэн шалгагдаж байгаа Б.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7 зэрэг зүйл ангид заасны да­гуу эрүү үүсгэн шалгаж байна.

СЭЖИГТЭН ӨМНӨ НЬ ТАНХАЙН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙЖЭЭ

Дөрвөн хүний амь нас санаатайгаар хөнөөсөн хэ­рэгт сэ­­­­жиг­­лэгдэн шалгаг­даж бай­гаа Б.Алтангэрэл 1978 онд Улаанбаатар хотод төр­сөн юм байна. Зургаан хүү­хэд­тэй айлын том хүү нь аж. Мөн алт, мөнгөний дархан хийдэг бө­гөөд эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн IV хо­роонд амьдардаг байжээ. Хэрэг гардаг өдөр хамгийн бага дүүгийнх нь хурим болж байсан юм байна. Б.Алтан­гэрэлийн талаар хамт ажил­лаж байсан  хүмүүс болон ар гэрийнхний хэлж буйгаар бусадтай нэлээд дээрэнгүй харьцаатай нэгэн гэнэ. Мөн архи их уудаг. Уусан үедээ агсам согтуу тавьдаг гэнэ. Өмнөговь явахаасаа өмнө эх­нэр­тэйгээ таарамж муу бай­сан гэнэ. Мөн хэд хэдэн газар байр түрээслэн алт, мөнгөний дархан хийж байсан аж. Тэр­бээр өмнө нь хэд хэдэн удаа цаг­даад танхайн хэргээр шал­­­­­­­­­­­­­­­­гаг­­­даж байжээ. Түүний ар гэр, хамаатан садны хэн нь ч хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахыг оролдоогүй гэдгийг цагдаагийн байгууллагынхан болон хохирогчид хэлж байгаа юм.

ТЕРРА ЭНЕРЖИ“ КОМПАНИЙНХАН Б.АЛТАН­ГЭРЭЛИЙГ АЖЛААС НЬ ХАЛСАН БАЙСАН ГЭЖЭЭ

Б.Алтангэрэлийг ажил­луулж байсан “Терра Энер­жи” компанийнхан цагдаа нарт “Энэ хэрэгт манай ком­пани огт хамаагүй. Б.Алтан­гэрэл гэх нөхөр  хэрэг гардаг өглөө архи уучихаад ажилдаа гарах гэж байхад манай ажилт­­­­­нууд зогсоосон байна лээ. Тэгээд ажлаас нь  халсан юм билээ. Түүнээс болж уур­лаад машин унаад явчихсан юм билээ” гэж мэдүүлжээ. Тус компанийнхан хохирогч на­рын ар гэрийнхэнтэй одоо болтол холбогдоогүй байгаа юм байна. Харин  үйл ажил­лагаа хариуцсан захирал Петр гүүдман Баяндалай сумын Засаг дарга Л.Бат­баатарт нэгэн бичгийн хамт дөрвөн сая төгрөг өгсөн байх юм. Уг бичигт “Манай ком­панид гэрээгээр ажилладаг  “Поларис” компанийн авто­машин Баяндалай суманд осол гаргасан байна лээ.  Уг осолд манай зүгээс ямар нэгэн холбогдолгүй. Гэвч бид ха­риуц­­­­лагатай уурхай хү­рээнд нийгмийн ха­риуцлага ухам­сарладаг бай­гууллагын хувьд Баяндалай сумын нийт ард иргэдэд гүн эмгэнэл илэр­­хийлж байна” гэсэн байв. Гэхдээ тэр мөнгийг хо­хирогч нарт өгөөрэй гэж хэ­лээгүй явсан гэнэ. Тус ком­па­­­нийнхан дээрх ослоос үү­дэн хариуц­лагаас мултрах гэж хичээж байгаа юм байх. Хэ­рэв хэрэг гардаг өдөр Б.Ал­тан­­гэрэлийг ком­па­нийнхан ажлаас хал­чихсан мөртлөө согтуу бай­хад нь машин унуулж явуул­сан нь хэргийг энэ компа­нийнхан захиалсан байж болох юм гэх хардлагыг хууль хяналтынханд тө­рүү­лээд бай­­­­­­­­гаа гэдгийг хэргийг мөр­дөн шалгаж байгаа Өмнө­говь аймгийн цагдаа нар онц­лон хэлж байсан. Мөн хохи­рогчдын өмгөөлөгчид энэ хэр­гийг үйлдэхдээ хуулийн цоор­хой ашиглаж үйлдсэн байж болзошгүй хэмээн ярьж бай­сан. Хэрэв дээрх хэрэг авто замын осол хэмээн үзэж, хавтаст хэргийг бүрдүүлэх юм бол Б.Алтангэрэл 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлэх гэнэ. Мөн авто замын ослын тухай хууль сүүлийн үед нэлээд хоцрогдсон. Тиймээс хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд  хөнгөн ял авах магадлалтайг өмгөөлөгчид нь онцолж байв.

ӨМНӨГОВЬЧУУДЫН ШҮТДЭГ НОЁН УУЛЫГ ТЭД СЭНДИЙЧИЖ БАЙНА

“Терра Энержи” ХХК нь Австралийн зуун хувь хөрөнгө оруулалттай компани юм бай­на. Дундговь аймагт үйл ажил­­­­­­­­­лагаа явуулж байсан бөгөөд хоёр жилийн өмнөөс Өмнөговь аймгийн Ноён су­мын нутаг Ноён уулыг ухаж, нүүрс олборлож байгаа юм байна. Нутгийн иргэдтэй нэ­лээд таарамж муутай байдаг гэдгийг Ноён сумын иргэд онцолж байсан. Сум орон нутгийн иргэд тус компанийн үйл ажиллагааг зогсоох та­лаар хэл ам хийж нутгийн иргэдийн шүтдэг уулыг ухах болсныг эсэргүүцэж байгаа аж. Харин “Терра энержи” компанийнхан шоронгоос гарч ирсэн болон  том биетэй  хамгаалагч залуусаар нут­гийн иргэдийг дарамтлуулдаг  гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. “Терра энержи” компа­нийн уурхайн ашиглалтын зардал 10 сая ам.долларт хүрэх ч энэ оны сүүлч гэхэд зардлаа бүрэн нөхөх тооцоо гаргажээ. Мөн тус уурхайгаас жилд дээд тал нь дөрвөн сая тонн коксжих нүүрс олбор­лохоор төлөвлөсөн бөгөөд эхний жилд хамгийн бага зардлаар гурван сая тонн нүүрс олборлохоор зэхэж байгаа аж.

Э.ХҮРЭЛБААТАР

4hun

4hun

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих