Монголбанкны байцаагч хуурамч гарын үсэг зурсан уу?

“Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов эрүүгийн хэрэгт татагдан,  өнгөрөгч намар  Чингэлтэй дүүргийн анхан  шатны шүүхийн шатнаас оргон зайлснаас хойш тус банктай холбоотой мэдээлэл олны анхаарлыг татах болсон.  Уг банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожиловоос гадна хувь эзэмшигч Д.Энхжаргал  Монгол банкны зарим албан тушаалтантай хамтарч хууль бус гэрээ байгуулан,  их хэмжээний мөнгө завших оролдлого хийсэн  талаархи  мэдээллийг тус банкны 51 хувийг  эзэмшигч  “Инфрастраечер” ХХК-ны гүйцэтгэх захирал Р.Батрагчаа өгч байна. Тухайлбал,  Д.Энхтайван нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр 101 тоот хувь нийлүүлэгчийн шийдвэр гэгчийг Монголбанкны шууд оролцоотой хуурамчаар гаргаж, улмаар  банкны үл хөдлөх эд хөрөнгийг  бусдад зарахаар шийдвэрлэсэн байна. Эл хуурамч шийдвэрт  Монголбанкны байцаагч н.Оюунцацрал гарын үсэг зурж, баталгаажуулсан нь  Д.Энхжаргалтай үгсэн тохиролцож, “Транс” банкны хөрөнгийг завших сонирхолтой байна гэж хардахад хүргэж байгаа хэмээн эх сурвалж хэллээ.

Н.Түвшин

“Ньюс мн”


URL:

Сэтгэгдэл бичих