Эрхэм гишүүдийн гэнэтийн олз
Хүн бүр хуулиа дагаж мөрдөх учиртай. Энэ үг хууль батлаж байсан, одоо хууль батлагчдад зөвлөж суугаа эрхэмд бүүр ч хамаатай. УИХ-ын чуулганаар архи, тамхины онцгой албан татварыг нэмэх тухай асуудал хэлэлцэж, энэ хууль батлагдаагүй байхад УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүүгийн “Апу” архины үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэв. Тамхины үнэ ч ялгаагүй 500-800 төгрөгөөр шууд лө өсчихлөө. Эрхэм гишүүдийн хувийн үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учраас Долоон буудлын автобусны буудал дээр тамхи ширхэглэдэг Дулмаа эмээ ч бас үнээ өсгөхөөс өөр арга байсангүй. Уг нь архи тамхины онцгой албан татвар нэмэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжих учиртай. Харин архи тамхи үйлдвэрлэгчид бараг сарын өмнө үнээ нэмэв. Хууль батлагдах сургаар нэмсэн энэ үнэ хууль хэрэгжиж эхлэнгүүт дахин нэмэгдэх нь тодорхой. Хуулийн цоорхойгоор олсон нэмэлт ашгаа Г.Батхүү сайд, Ц.Дашдорж гишүүн олз л гэж бодож байгаа байлгүй дээ.
URL: