Монголын хамгийн баян тэрбумтан хатагтай нарын хэн нь хэн бэ? -2

“Монголын топ 100 тэрбумтан” баячуудын жагсаалт дундаас хамгийн баян бизнесмэн бүсгүйчүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Хөрөнгө нь сая төгрөг биш, сая доллараар хэмжигдэх бүсгүйчүүдийг  УИХ-ын гишүүн асан Д.Туяа /520 сая ам.доллар/, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл  /407 сая ам.доллар/, Боловсрол, соёл, шинжоэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа /103 сая ам.доллар/, “Алтжин”-гийн Г.Алтан /70 сая ам.доллар/ нар тэргүүлж байна. Тэгвэл тэдний араас ямар эмэгтэйчүүд жагсаж, “Hero” сэтгүүлээс тодруулсан Монголын хамгийн баян 100 тэрбумтны тоонд бичигдэж байгааг сонирхоно уу.

4 emegtei6. Жагсаалтын 61. Балдоржийн Нандинтүшиг. 
Сэтгүүлч Балдоржийн охин Нандинтүшиг бол Монголын хамгийн залуухан, содон тэрбумтан юм. Тэрбээр өдгөө 31 настай. Гэсэн ч аавынхаа мэдэлд байсан “Монгол ньюс” компанийг өвлөн, ажлыг нь амжилттай үргэлжүүлж байгаа бүсгүй. “Монгол ньюс” нь гадаадад ажиллах хүч гаргадаг “Монгол ньюс лейбор”, “Алтан төгрөг” банк бус санхүүгийн байгууллага, “Буянт-Ухаа” нисэх буудал дахь “Duty Free” зэргийг эзэмшдэг. Мөн энэ группийн харьяанд “Өнөөдөр”, “Таван цагариг”, “Ням гариг” сэтгүүл “The UB Post”, “25 дугаар суваг телевиз”, хэвлэл түгээн борлуулдаг “АБМ” компани, “CAC pictures” гээд олон нэрд гарсан амжилттай яваа хэвлэлийн байгууллагууд багтаж байдаг. Үүний хажуугаар их ч хөрөнгө эргэлдэж байдаг. Б.Нандинтүшигийн нийт хөрөнгийг “Hero” сэтгүүл 50,5 сая ам.доллар гэж тооцжээ. Тэрбээр мөн “Улаанбаатар зочид буудал” ХХК, Монгол Японы хамтарсан аялал жуулчлалын “CAC Mongolia”, “Улаанбаатар 2” жуулчны баазад хувь эзэмшдэг байна.

7. Жагсаалтын 72. Сүрэнгийн Болормаа
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төдийлөн харагддаггүй нэгэн С.Болормаа гэдэг эмэгтэй Монголын тэрбумтнуудын 72-т жагсаж байна. Тэрбээр Монгол, Герман, АНУ-ын хамтарсан “МСМ” компаний Монгол талын захирал. Энэ компани нь Монголд гадны нэртэй брэнд бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Гэхдээ С.Болормааг өөр бизнестэй гэдэг ч мэдээлэл нь нууцлагдмал байдаг гэнэ. Түүний нийт хөрөнгийг 33 сая ам.доллар гэж бичжээ.

4 emegtei8. Жагсаалтын 76. Ц.Гарамжав
Энэ жагсаалтад  өнгөрсөн жил МАН-аас дэд сайдаар томилогдсон хоёр дахь эмэгтэй болох Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав орж байна. Түүнийг анх дэд сайд болоход бизнестэй нь холбоотой хэл ам их гарч байсан. Тэрбээр алтны магнат компаниудын нэг “Монполимет” ХХК-г 1992 онд байгуулсан. Тосон-уурхай, Төв аймгийн Заамар суманд Баянгол, Тосонгийн дэнж ордууд түүний мэдэлд байна. “Сэнж Сант” барилгын материалын компани нь Дорноговь аймагт шохойн чулууны ордтой бол “Нар урт барилга угсралт” ХХК нь хотын төвийн хамгийн байрлал сайтай газар болох УИД-ын ойролцоо, хоёр орон сууц барьсан гэдэг.

7. Жагсаалтйн 83. Гаравсүрэнгийн Идэрмаа

Сонгууль болгоноор шахуу нэр нь дуулдаж, сурталчилгааны самбар нь өлгөөстэй байдаг Г.Идэрмаа гэх энэ эмэгтэй Монголын хамгийн баян эмэгтэйчүүдийн долоод бичигджээ. Түүнийг оршуулгын цогц үйлчилгээ үзүүлдэг “Улаанбаатар буян” компаниар нь хүмүүс мэддэг. Г.Идэрмаа 1998 онд “Нью Майнд” ХХК-г байгуулснаас хойш бизнест эргэлт, буцалтгүй оржээ. Харин Монголдоо анхдагч “Улаанбаатар буян” компанийг 2004 онд байгуулж, үүгээрээ Үйлчилгээний гавьяат ажилтан цол авсан байна. Тэрбээр 47 настай, Булган аймгийн харьяат, 20 сая ам.долларын хөрөнгөтэй. “Гурван борхууд” ХХК нь газар, тариалан, мал аж ахуй эрхэлдэг гэнэ.

4 emegtei8. Жагсаалтын 98. Бүдээгийн Мөнхтуяа 
55 настай, Улаанбаатар хотын иргэн, УИХ-ын гишүүн асан, Монголын долларын саятан, төгрөгийн тэрбумтан. Бүдээгийн Мөнхтуяа гэх энэ эмэгтэй 2004 онд АН-аас Баянзүрх дүүрэг нэр дэвшиж гишүүн болсон. Түүнийг ярихаасаа илүү хийдэг, яггүй улс төрч эмэгтэй гэж үнэлдэг. Гэхдээ тэрбээр 2008 онд тойргоо сольж УИХ-д өрсөлдөөд ялалт байгуулж чадаагүй юм. Энэ хатагтайн ил тооцогдсон нийт хөрөнгө 8,3 сая доллар. Б.Мөнхтуяагийн мэдэлд 100 айлд байдаг барилгын амтериалын хамгийн том дэлгүүр болох “Жоби” байдаг. Түүнд бас нэгэн амжилттай яваа бизнес байдаг нь “Loving hut” гэх салбарууд нь хотын төвийн гудамжаар энд тэнд харагдах болсон цагаан хоолны сүлжээ ресторан юм.

4 emegtei9. Жагсаалтын 100. Д.Арвин
Хэнтий аймгаас хэдэнтэй сонгогдсон энэ эмэгтэй Монголын хамгийн баян 100 тэрбумтны жагсаалтын сүүлийг мушгиж байна. Бараг л “УИХ-ын гишүүн” гэсэн тодотголтой болох шахсан Д.Арвин бол “Их Өргөө” гэдэг барилгын компаний эзэн. Түүний нийт хөрөнгийг 8 сая ам.доллар гэж тогтоосон бөгөөд зарим орлого, эд зүйлсээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулдаггүй гэж ярьдаг. Д.Арвин өөрийн компаний барьсан байранд амьдардаг гэх бөгөөд үүнийгээ 500 сая ам.доллараар үнэлсэн гэдэг.

Т.Гэрэл /24tsag.mn/

URL:

Сэтгэгдэл бичих