УИХ-ын гишүүн, үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хамгийн олон хүүхэдтэй улс төрчөөр шалгараад байна

Х.Баттулга сайд орос эхнэрээ хэзээ ч ил гаргаж байсангүй, бас ямар ч арга хэмжээнд дагуулж ирдэггүй. Одоогоос дөрвөн жипийн өмнө Төрийн золголтод тэрбээр өөрийнхөө анхны эхнэр Энхтуяа дагуулж ирж байлаа. Анжелика хэмээх энэ орос бүсгүй Х.Баттулга сайдад дөрвөн хүү төрүүлж өгсөн. Дундах хоёр хүү нь ихэр. Ээжтэйгээ оросоор, аавтайгаа монголоор ярьдаг энэ дэрсхэн дөрвөн хүүдээ Х.Баттулга сайд амь шигээ хайртай.

 
Монголын хүн ам залуужихын хэрээр айл өрхийн хүүхдийн тоо цөөрөөд байгаа.Тэгвэл өнөөдөр төр барилцаж байгаа УИХ- ын эрхэм гишүүд, сайд дарга нараас хамгийн олон хүүхэдтэй нь Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга. Түүний анхны эхнэр загвар зохион бүтээгч Энхтуяа хэмээх тун хөдөлгөөнтэй бүсгүй бий. Анх савхин дээл оёж, нөхөртэйгээ хамт өдөр шөнөгүй зүтгэж, өнөөгийн “Женко” группын үндэс суурийг тавилцсан энэ хатагтай Х.Баттулга сайдад хоёр хүү, нэг охин төрүүлж өгсөн юм.

 

Гэвч хөрөнгө бэл нэмэгдэхийн хэрээр Х.Баттулга, Энхтуяа хоёрын хоорондын харьцаанд сэв сууж, хосууд тусдаа амьдрах болсоор арав гаруй жилийн нүүрийг үзэж байна. Монголын шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч байсан Энхтуяа хатагтай нэгэнтээ “Би энэ компанийг үүсгэн байгуулахад өөрийнхөө хувь нэмрийг оруулсан. Тиймээс эндээс хүртэх ашгаа хангалттай авдаг” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.

 

Энхтуяа хатагтайг хувийн бизнес хийхэд Х.Баттулга сайд хэзээ ч татгалздаггүй, харин түүнийг өөр хүнтэй амрагийн харьцаа тогтоохыг хүлээн зөвшөөрч чаддаггүй гэсэн мэдээлэл бий. Одоогоос олон жилийн өмнө Энхтуяа хатагтайтай ойр дотно харьцаатай, Монголын мистер залуу Х.Баттулга сайдын хамгаалагч нарын гарт өртөж, эрэмдэг болтлоо зодуулаад салсан гэдэг мэдээлэл сонин хэвлэлийн хуудсан дээр гарч байсан удаатай.

 

Харин Х.Баттулга сайдын хоёр дахь эхнэр Анжелика хэмээх орос бүсгүй бий, Одоогоос арав гаруй жилийн өмнө Х.Баттулга сайдтай хамтын амьдралаа эхэлсэн энэ бүсгүй олны нүдэн дээр хэзээ ч ил гардаггүй. Х.Баттулга сайд орос эхнэрээ хэзээ ч ил гаргаж байсангүй, бас ямар ч арга хэмжээнд дагуулж ирдэггүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө Төрийн золголтод тэрбээр өөрийнхөө анхны эхнэр Энхтуяаг дагуулж ирж байлаа.

 

Анжелика хэмээх энэ орос бүсгүй Х.Баттулга сайдад дөрвөн хүү төрүүлж өгсөн. Дундах хоёр хүү нь ихэр. Ээжтэйгээ оросоор, аавтайгаа монголоор ярьдаг энэ дэрсхэн дөрвөн хүүдээ Х.Баттулга сайд амь шигээ хайртай. Хятадын нэрт жүжигчин Чаки Чаныг Монголд урьж авчирсныхаа дараа дөрвөн хүүгээ алдартай жүжигчинтэй хамт хоол идүүлж, нэг оройг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэж өнгөрүүлсэн гэнэ.

 

Нийтдээ долоон хүүхэдтэй Х.Баттулга сайд охидуудынхаа боловсролд тун их анхаарч, том охиныхоо хуримыг өөрийн гараар зохион байгуулж, том хүүгээ хувийн бизнестээ татан оролцуулаад байгаа. Салсан нийлсэн ч гэсэн үр хүүхдийнхээ төлөө анхаарап тавьдаг сайн эцэг гэж түүний талаар хамтран ажиллагсад нь тун ам сайтай байдаг юм билээ.
Эх сурвалж:”Тэргүүн”


URL:

Сэтгэгдэл бичих