967,9 МЯНГАН ХVVХДЭД САР БVР 20000 ТӨГРӨГ ОЛГОХ НЬ
“Хvний хөгжил сан”-гаас 0-18 хvртэлх насны хvvхэд бvрт 2012 оны аравдугаар сарын 1-нээс тооцон хvvхдийн мөнгө олгож эхлэх тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Энэ ажлыг зохион байгуулахыг Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасан байна. Хvvхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг тухай бvрт нь санхvvжvvлэх, хvvхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгав. Иргэдэд хvvхдийн мөнгө олгох арилжааны банкийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд зөвшөөрлөө.
Vндэсний статистикийн хорооны 2011 оны тайлангаар Монгол Улсад 0-18 хvртэлх насны 967.9 мянган хvvхэд байгаа аж. Эдгээр хvvхдэд сар бvр 20000 төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ. Хvvхдийн мөнгийг иргэдийн зvгээс өргөдөл, хvсэлт гаргасан нөхцөлд олгохоор журмын нөхцөлд тусгаж, гэрээт банкнаас шууд авахаар зохицуулалт хийжээ.
URL: