ИНЕГ-ын дэд дарга Ж.Чулуунбаатар ажилтнаа зоджээ

Иргэний нисэхийн Ерөн­­хий газрын дэд дарга ажилтнаа зодож танхайрчээ. Хохирогч гомдол гаргасны дагуу ИНЕГ-ын дэд дарга Ж.Чулуунбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

ИНЕГ-ын дэд даргаар саяхан томилогдсон Ж.Чу­луун­баатар өнгөрсөн долоо хоногт архидан согтуурч байхдаа нэгэн ажилтнаа зочид буудалд дуудан ирүүл­жээ. Улмаар хүч хэрэглэн зодож, “Чамайг ална” хэмээн заналхийлсэн байна. Даргадаа зодуулж хүнд гэмтсэн хохирогч цаг­даагийн байгууллагад гом­дол гаргасны дагуу хэр­гийг Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байна.

Ж.Чулуунбаатар өмнө нь авлигын хэргээр шийт­гүүлж, жил гаруй хугацаанд “Ганц худаг”-т ял эдэлж байжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих