Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албатууд нууц амрагуудаа хүртэл өөд нь татах болов
Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших өөрийн мэдлийн “Хаан жимс” ХХК-ийн жуулчны бааз дээр “Алтан гадас” фракцийн гишүүдээ урьж, чацарганы фермийнхээ үйл ажиллагаатай танилцуулж шинэ ургацын баяраа өргөн дэлгэр тэмдэглэжээ. Чингээд зогсохгүй нисдэг тэргээр чацарганы бороо оруулж ёстой л нэг эрх мэдэл, ямбатай нэгэн болсноо гайхуулж экологийн цэвэр бүтээгдэхүүний дээжээрээ нам нэгт нөхөддөө бэлэг барьжээ. Тэд зөвхөн ургацын баярт оролцож, чацарганы жүүс уугаад зогсохгүй чанга градустай сархад ч сөгнөж, сайн муу зүйл олныг ярилцсан байна.
АН засгийн эрхийг барьснаар Монголын улс төр дэх нөлөөгөө улам бүр нэмэгдүүлэх болно. МАХН, МҮАН, ИЗНН зэрэг төр барилцаж буй намууд бол зүгээр нэг бэлгэдлийн чанартай бөгөөд хамгийн гол нь бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар тэдний мэдэлд байгаа тул түүгээрээ дамжуулж намын бодлогоо хэрэгжүүлэх болно. Мөн удахгүй болох Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, олон жил лааз өшиглөж байсан АН-ын гишүүдийг ажлын байраар хангах тухай ярилцжээ.
Тус намынхан засгийн эрхийг авсанаас хойш албан тушаалын томилгоо хэрээс хэтэрч дарга, даамал болох хүсэлтэй хэн боловч хэтэвчээ барьсаар дээр, доргүй гүйлдэж эхэллээ. Тэр ч бүү хэл, АН-ын зарим нэг дарга, сайд нар өөрийнхөө нууц амрагийн албан ёсны гэр бүлийн хүнийг албан тушаалд томилсон жишээ ойрын үед хоёр, гурван ч удаа тохиолдов. Ийнхүү олон жил тоглоомын гадна байсан АН-ын гишүүд амрагуудынхаа амьдралыг хүртэл өөд нь татаж, хэр зэрэг хүн чанартай болохоо харуулж байна.
А.Харанга (www.wikimon.mn)
URL: