Ноён урваач, нохой шарваач
Өнөөдөр улсын их хурлын бүтцийг харж суухад сонин содон хүмүүсийн нэгдлээр дүүрэн байна.
Эрдэм боловсрол өндөртэй, ард түмнийхээ дуу хоолой болж чадахуйц чадвартай түшээд олон байгаагаас гадна өөрийнхөө хувийн “шунал”-ын төлөө журмын нөхөдөө, ард түмнээ яаж хууран мэхэлж яваа хүмүүс ч байна.
Улаан хувьсгалч Ч.Улаан
Ч.Улаан нь “МАН”-ын буянаар УИХ-д олон удаа сонгогдон, хоёр ч удаа төрийн сан хөмрөгийг барин суусан, намдаа дархлагдсан нэгэн. Гэнэт нэгэн л өдөр “шударга” дүрд хувиран, монголд улсад хүний эрх ямар “аймаар” зөрчигдөж байгаа талаар ярилцлага өгөн олон хүнийг гайхшралд оруулсан. Учир явдлыг тодруулан нягтлахад “Сангийн сайд” болох гэсэн мөрөөдөлд нь МАН хориг тавьсан явдал. Шалтгаан нь ердөө л энэ.
МАХН-д орохын тулд уугуул намаа сэргээхэд гар бие оролцон, шударга ёсны төлөө зүтгэнэ хэмээн ихээхэн ярьсан. Энэ хүн юу хийх гэсэн болоод, үйл ажиллагаагаа явуулж байгаа намын талаарх ингэж ярьсны учрыг олоогүй. Энэ эрхэмийн бодол санаа өдий болтол цэгцрээгүй явсанд гайхаад байх хэрэггүй бололтой. Зүгээр л албан тушаалын “хэнээтэн”. Өөр юу ч биш. Үүнийхээ төлөө хэнийг, юуг ч золиослоход бэлэн хүн.
М.Энхсайханаа жийсэн нь
МАХН-ын буянаар УИХ-ын дэд дарга болсон эрхэм гишүүн Ч.Улааны албан тушаалын “шунал”-д хязгаар үгүй. УИХ-ын дэд дарга түүний сэтгэлд нь төдийлөн нийцээгүй бололтой. Хажууд нь ахиад зөөлөн суудалд нүдэнд нь харагдаад сууж чадсангүй. Сангийн сайд болох байсан М.Энхсайхан нүдэн нь орсон өргөс болж харагдаад болдоггүй. Тэр зөөлөн суудалд хүрэхийн тулд М.Энхсайханы намын нөхдүүд болох Д.Батцогт, Г.Уянга, Л.Цог гурвыг талдаа элсүүлээд авлаа. Айхгүйгээ авдардаа хийсэн тэрээр “Шударга ёс” эвсэлийн удирдах зөвлөлийн хурал гэгчийг хуралдуулж, олонхийн саналаар ноён М.Энхсайханаа “жийж” чадсан. Ингэж л төрийн сан хөмрөгийг барин, эзэн суулаа.
Намын дарга болох мөрөөдөл
Эрхэм гишүүн, Н.Энхбаяр даргаа хүнд байдалд орсныг нь далимдуулан намын дарга болох мөрөөдлөө эхлүүлээд байна. МАХН дотор намын даргаа солино гэсэн “бор шувуу” аль хэдийн нисээд эхэлсэн. Эрхэм Ч.Улаан МАХН-ын дарга болчихвол цаана нь “Ерөнхийлөгч” болох мөрөөдөл нь тун ч ойрхон харагдаад байх шиг байна.
Энэ мөрөөдөлд хүрэхэд нь хуучин МАН-ын нөхдүүд нь таалагдаагүй бололтой. МАН-ынхан“эхүүсвэр”бүрдүүлдэг Хүнийхөгжилсангийнорлогобүрдүүлэхтогтоолыгбаталж өгөхгүй байна хэмээн учиргүй гомдоллосон ярилцлага өгсөн байх юм.
Та бүхэн харж л байгаарай. Энэ эрхэм замд байгаа бүх саадаа цэвэрлээд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд л гараад ирнэ.
Одоо цагт ноёд нь ингэж урваж байхад нохой нь шарвахгүй байна гэж үү.
tsag
URL: