Эрчүүдийг айлгадаг 10 өгүүлбэр
Хэрэв найз залуу тань эл асуултын хариултыг мэдэж байсан бол та аль хэдийн түүний албан ёсны эхнэр болчих байсан. Эрчүүд энэ алхамыг хийхдээ яардаггүй төдийгүй юунаас ч юм болгоомжлон зүрхэлдэггүй. Тиймээс таны зүгээс түүнд иймэрхүү санал тавих юмуу шахалт маягийг шаардлага хийн ханд өгөх нь зорилгоо биелүүлэхэд тань төдийлөн тус болохгүй харин ч түүнийг хямралд оруулж, бухимдуулыг нь төрүүлэх аюултай гэнэ.
Хамтдаа дэлгүүр хэсэх үү?
Ер нь ямар ч эрэгтэй хүн дэлгүүр хэсч, өдрийг шал дэмий өнгөрүүлэх өчүүхэн ч таашаадаггүй. Тэр тусмаа хэрэгтэй, хэрэггүй баахан зүйлийн төлөө хэтэвчин дэх мөнгө нь тоологдох бол энэ тухай дурсалтгүй.
Надад ямар нэг зүйл өөрчлөгдсөнийг анзаарахгүй байна уу?
Эмэгтэйчүүд ямар нэг зүйлээ бага сага ч атугай өөрчлөх бүрийлээ сэтгэл догдлон, шинэ эргэлт хийсэн мэт байн байн тольдож түүнийгээ анзаарах дуртай байдаг. Уруулын будагныхаа өнгийг өөрчлөх юмуу, хөмсөгнийхөө хэлбэрийг өөрчлөн засуулсан тохиолдол ч байж болно. Гэвч эрчүүд иймэрхүү жижигхэн өөрчлөлт төдийгүй эхнэрийнхээ үс засалтыг ч анзаарахгүй байж мэдэх бүдүүн тойм улс. Тэд найз санал анхааруулгаар өөрчлөлтийг нь ажиглан харлаа ч өмнөх нь ямар байсныг санаж чадахгүй байх нь элбэг тул нэг бол худал магтаалын үг хэлэх эсвэл үл тоомсорлож таныг гомдоож мэднэ.
Харин чи юу гэж бодож байна.
Эрчүүд эл асуултыг өөрийг нь шоолж байгаа мэтээр хүлээн авдаг. Тэр ч байтугай “Энэ 2 туфелний аль нь дээр байна” гэсэн энгийн асуулт ч тэдэнд таалагдахгүй. Учир нь эрчүүд өөрийнх нь саналыг асуусан хэрнээ тэртээ тэргүй өөрийхөөрөө шийднэ гэдгийг мэднэ.
Би чамайг эцэг эхтэйгээ танилцуулмаар байна.
Хэрвээ та хоёрын харилцаа хангалттай удаан үргэлжилж буй бол эцэг, эхэд тань та хоёрын ирээдүй төлөвлөгөө, амьдрал сонирхолтой байх нь гарцаагүй. Найз залуу тань ч энэ тухай бодож яваа. Тиймээс энэ санал түүний хувьд эхний асуултын адил хүнд тусна.
Чамд энэ булганы арьсан шуба таалагдаж байна уу?
Ямар ч эрийг бухимдуулж мэдэх аюултай асуулт, түүний оронд хөөрхий амьтаныг өрөвдөж, уг амьтныг хамгаалах талаар яриа өрнүүлсэн нь дээр
Би чамтай ярилцмаар байна
Энэ өгүүлбэрийн араас ямар ч үгс урсаж мэдэх тул дэндүү учир битүүлэг аймшигттай санагддаг. Чи аав болжээ гэх мэт гэнэтийн “Surprise”уудаас эрчүүд айдаг. Мөн өөрөө шийдэж амжаагүй байгаа асуудлыг ярилцах нь тэдний хувьд хүнд даваа.
Өнгөрсөн шөнө би тавьж байна гэж зүүдэллээ
Хэдийгээр ийм төрлийн зүүдэнд өөрөө байсан эсэхээ асууж тайвширдаг ч зүүднийх нь баатар нь өөрөө эсэх талаар бодол тэдний тархинаас хэсэгтээ салахгүй. Бүр ч дээр нь би түүнийг жаргааж чадахгүй байгаа юм боловуу гэсэн айдас төрдөг. Эмэгтэй хүмүүс зүгээр л ярьж байхад эрчүүд илүү хүнд тусгаж авдаг.
Тэр /Экс найз залуу/ үргэлж аяга тавга угаадаг байсан
Хэнд ч ийм өгүүлбэр таалагдахгүй. Эмэгтэй хүн харицуулж хардаг байхад эрчүүд зөвхөн онцгой чанарыг л хардаг. Иймэрхүү өгүүлбэрийг ил гаргавал тэд аяга угаагчтай хамт байхгүй яасан юм бол гэж л бодно.
Чи намайг хайралдаг уу?
“Тийм” гээд хэлчих ядаад байх зүйлгүй л дээ. Гэвч хайр дурлалын тухай ямар ч тодруулга эрчүүдийг айлгадаг. Тэр даруйдаа үнэн сэтгэлийн хариултыг сонсоно гэдэг юу л бол. Хамгийн гол нь ийм асуулт эр хүнд “Тэр надад итгэдэггүй юм байна” гэсэн мессеж өгнө. Харин түүний оронд хайр гэж чухам юу вэ гэсэн сэдвээр ярилцаж түүний үзэл бодол, илэрхийллийг эрэгцүүлсэн нь хавьгүй дээр
URL: