Төрийн буруутай үйлдлээс болж хүн хохирох ёсгүй
Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийн ахпагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажиллах юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Ганбаатар нар мэдээлэл хийсэн юм. Ажлын хэсэг шалгалтаа есдүгээр сарын 18- наас аравдугаар сарын 1-ний хооронд гүйцэтгэхээр болжээ.
Шалгалтын үр дүнг ирэх аравдугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулах аж. Ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх гурван дэд хэсэг байгуулсан бөгөөд барилга, хот байгуулалтын, хөдөлмөрийн аюулгүй байдлын, эрүүл ахуйн гэсэн чиглэлтэй байх юм байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан “Зах зээлийн эдийн засгийн сул тал болох зэрлэг капитализмтай тэмцэх энэхүү ажлаа МХЕГ-ын дарга Р.Содхүү болон хүний амь нас хохироож буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай хариуцлага тооцохоос эхэлнэ” хэмээн хэллээ.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ “Хууль бус үйл ажиллагааны хохирогч болсон жирийн хүмүүсийн төлөө төр хариуцлага хүлээх ёстой. Төрийн буруутай үйлдлээс болж хүн хохирох ёсгүй. Хөдөлмөрийн аюулгүй, байдал, эрүүл ахуйн хуулиудад заасанчлан хариуцсан нутаг дэвсгэрт нь хууль бус барилга баригдаж буй аймаг, дүүргийн засаг даргад нэн түрүүнд хариуцлага хүлээлгэх ёстой. Түүнчлэн мөнгө олж бизнес хийж буй аж ахуйн нэгжийн эзэд, тэгээд мэргэжпийн хяналтын улсын байцаагч нартай хариуцлага тооцох ёстой. Энэ талын хуульд тогтоомжид өөрчлөлт оруулах учиртай гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.
Эх сурвалж:”Нийслэл Таймс”
URL: