Мобиком: Таны төлбөр биднийг хөтлөнө
Монголын үүрэн холбооны анхдагч оператор “Мобиком” корпороци үйл ажиллагаа явуулаад 16 жил болжээ. Гэтэл энэ байгууллагын нэр хүнд өдөр ирэх тусам унасаар. Учир нь “Хосоор нь хожье” гэх сугалааны гурав дахь удаагийн азтан шалгаруулах үйл ажиллагаан дээр маргаан гарсантай хобоотой.
Тодруулбал, энэ сарын 10-ний өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгийн студийн боломжоос шалтгаалан тухай өдрийн 13 цагт бичлэг хийж, орой нь 21 цагт эфирт цацсан бөгөөд үүнийг хэрэглэгчид шууд явж байгаа гэж ойлгосон байдаг. Ийн хэрэглэгчдийг төөрөлдүүлсэн учраас ШӨХТГ-аас 10 сая төгрөгний торгууль ноогдуулаад байгаа билээ.
Гэтэл өчигдөр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Н.Болормаад холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүх дээр болж, 8.5 сая төгрөгөөр торгох шийдвэр гарав. Бүхэл бүтэн корпораци хэдэн зуун мянгаар тоологдох хүнийг хуурахад 10 сая төгрөгөөр торгосон хэрнээ энгий иргэнд 8.5 сая төгрөг ноогдуулж байгаа монголын эрх зүйн тогтолцоог шүүмжлэх хүн цөөнгүй.
Түүнчлэн тус компанийг “Мобижоом”, “Moneycom” хэмээн нэрлэх болж гол уриаг нь “Таны төлбөр бидний хөтлөнө” гэж шүүмжлэх болжээ. Үнэхээр тус компани олон жилийн нэр хүндээ ашиглаж хэрэглэгчдийг шулж байгаа үнэн. Тиймээс л нэр хүнд унаж байгаа юм.
Монгол Улсын гурван хот, 21 аймаг, томоохон сум, сууринг хамарсан 349 салбар нэгжээр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг энэ компани монголчуудыг шударга бусаар шулж байна хэмээн шүүмжлэх болжээ. Тодруулбал, 9911-тэй дугаартай хэрэглэгч ярьсан ч яриагүй ч суурь хураамж төлдөг нь хэрэглэгчдийг ихээхэн эгдүүцүүлж байгаа юм. Түүнчлэн энэ дугаарын үнэ байрны үнэтэй дүүж байгаа нь компани бодлоготой холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэд “Юнител”-ийг гарч ирмэгц өөрийнхөө хэрэглэгчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх бодлого барьсан дугаарын үнэ өсөхөд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, “9911-тэй дугаар таны нэр төрийн баталгаа” хэмээн монголчуудыг хошигруулж мөнгийг нь цөлмөсөн байдаг. Угаас аархуу, нэгнийхээ дор орох дургүй монголчууд нэр төртэй байхын тулд “9911…” рүү үхэн хатан тэмүүлж, хамаг мөнгөө сэгсрүүлсээр…
Мөн тус компани “Нэг сая хэрэглэгчтэй” гэж томордог. Үнэндээ энэ нь 16 жилийн түүхэнд тус байгууллагаас худалдаж авсан дугаарын тоо. Өнөөдөр тэдгээрийн 40-50 хувь нь идэвхитэй ажиллаж байгаа нь судалгаараар тогтоогдсон байна. Та боддоо… Таньд Мобикомын хэрэглэж байгаад хаясан ашигладаггүй дугаар хэд байдаг вэ?
URL: