Үгээр хөөцөлдөх нь чухал уу, үр дүн чухал уу
Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахтай холбогдсон “Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах өгүүлбэрийн томъёоллоос болж УИХ дээр маргаан дэгдсэн билээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газраас оруулж ирсэн хоёр дахь саналын хувилбарыг дэмжсэн. Энэ саналын хоёр томъёоллыг танилцуулж байна. Томъёоллын үгээр хөөцөлдөж улс төржих нь чухал уу, үр дүн чухал уу гэдэг өнцгөөс монголчууд бид харах нь зөв байх аа.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын Хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой Засгийн газраас анх орж ирсэн санал болон батлагдсан саналын давуу болон сул талын харьцуулалт
Д/д |
Хэлэлцүүлэг |
Заалт |
Давуу тал |
Сул тал |
1 | Засгийн газрын саналын анхны хувилбар | Гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана. Оюутолгойн бүтээн байгуулалтын анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа хоёр тал харилцан ашигтай байх зарчмыг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. | v 2008-2012 оны МАН-ын Ерөнхий сайдтай Засгийн газар УИХ-ын 57 дугаар тогтоолыг ойшоогоогүй, түүнчлэн уг тогтоолыг бүрэн биелсэн гэж 2011 онд зарлаж байсан.Тэгвэл Ардчилсан намын хамтарсан Засгийн газрын хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах байр сууриа хөтөлбөрөөрөө дамжуулж илэрхийлэв. | v Анхны хөрөнгө оруулалт нөхсөний дараа гэхээр 2013 онд орд ашиглалтад орж зах зээлийн үнэ тогтвортой байвал 2013 оноос хойш 3-4 жилд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө. Тиймээс гэрээнд хамгийн багадаа 2016 оноос хойш өөрчлөлт орох
v Зөвхөн Оюутолгой төслийг онилсон учир стратегийн хөрөнгө оруулагчийн зүгээс илүү их эсэргүүцэх талтай v Нэгэнт өмнөх Засгийн газар нь 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг олигтой хангаагүй гэрээг үзэглэсэн учир, хөрөнгө оруулагч тал гэрээ хүчинтэй тул дахин өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх нь мэдээж юм. |
2 | Засгийн газрын 2 дахь санал буюу батлагдсан хувилбар | Гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллах. Уул, уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх; | v Одоогоор Монголд ганцхан хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Тэр нь Оюутолгойн гэрээ. Тиймээс үгээр хөөцөлдөхийн оронд Засгийн газрын хөтөлбөрийн “…хөрөнгө оруулалтын гэрээнд холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх ” гэсэн нь анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаанаас үл хамаарсан тул энэ заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах нь зөв юм.
v Энэ заалт нь одоогоор хүчинтэй байгаа тогтвортой байдал, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн хуваах зэрэг хэд хэдэн гэрээнд өөрчлөлт оруулах зорилготой тул аль нэг хөрөнгө оруулагч ганцаарчлан эсэргүүцэх боломж багассан. |
v Хэд хэдэн компанитай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахыг зорьсон тул илүү эсэргүүцэлтэй тулах магадлалтай.
v Хэд хэдэн гэрээнд өөрчлөлт оруулах тул тодорхой хугацаа шаардлагатай. |
URL: