“Суши”-д дурлагчийн тархи өтөнд идэгджээ

Сушид дурлагсдад аюул заналхийлж байна.  Японы мэс засалчид сушид дуртай нэгний тархинд өтнүүд байхыг хараад шоконд оржээ. Өнөөдөр сушид дурлагсад дэлхийд олон болсон.
Олон хүмүүс дорно дахины хоол түүний дотор сушиг илчлэг багатай, амттай, эрүүл хүнс гэж таашаан хэрэглэдэг. Гэтэл түүхий загас туузан болон цагирган хорхойг тээвэрлэгч юм байна. Энэ шимэгчдийг чанах юмуу 0-4 өС-д хөргөхөд устгаж болдог. Олон жил түүхий загас хэрэглэсэн Япоыы албан хаагч Шота Фуживара эрүүл мэндээрээ хохирсон тухай yellowpress.ru мэдээлжээ.  Эрэгтэйн толгой үе үе хүчтэй өвдөх (мигрень) болсон ба удалгүй эрхтнүүдийн хөдөлгөөний функц алдагдаж эхэлсэн байна. Эмч нар сканер болон рентгений тусдамжтайгаар ч ямар нэгэн зүйл тогтоож чадаагүй бөгөөд гавлын ясыг нээхэд маш олон тооны хорхой өвчтний толгойноос мөлхөн гарч байхыг харжээ.
Ямар ч загас түүний дотор далай, тэнгисийн загас шимэгч хорхойнуудыг (гельминт) биедээ агуулж явдаг. Доктор Бронштейн  “Түүхий загас иддэг Солонгос болон Япончууд биедээ хичнээн их шимэгчтэй явааг та нар төсөөлөхчгүй” гэж ярьсан байна.
Уламжлалт сушиг хийхэд ямар ч боловсруулалт хийдэггүй учраас сушид дурлагсад шимэгчдийн хохирогч болох магадлал өндөр байдаг.

NUUTS.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих