Сэтгүүлч Д.Болормаа гомдол гаргана

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох  хүний нэр төрд халдсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хэлэлцээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  мөнгөн торгууль оногдуулах шийдвэр гаргажээ.

Хэргийн талаар сануулахад, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаа   бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан  байж болзошгүй гэсэн утгатай материалд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг холбогдуулан бичсэн юм.

Уг мэдээлэл гарсны дараа нийтлэлд нэр холбогдсон Б.Наранхүү шүүхэд гомдол гаргаж улмаар шүүхээр явах болсон. Хэдийгээр анхан шатны  шүүхээс сэтгүүлчийг гэм буруутайд тооцсон ч  эл шийдвэр эцсийн шийдвэр биш учраас  Д.Болормаа дараагийн шатны шүүхэд гомдол гаргах  эрх нь нээлттэй.


URL:

Сэтгэгдэл бичих