Парламентын 76 гишүүний 14 нь Монголын топ 100 тэрбумтны тоонд ордог

Монголын парламентад үеийн үед бизнесийн салбарынхан багтсаар ирсэн. Сайн, муугаар хэлүүлж, өөрсдийн бизнесээ хөгжүүлэх гэж улс төрд орж ирлээ гэх хэл ам тэднээс салдаггүй. Гэхдээ энэ бизнес сэтгэлгээтэй баячууд Монголыг хөгжүүлж байгаа гэдэг нь үнэн юм. Тэд өөрсдийн салбарт аль ашигтай, дэвшилттэй санааг нэвтрүүлж мөнгө олохын зэрэгцээ Монголыг хөгжүүлж л байна. Гэхдээ бас эрх мэдлээ ашиглан хумсалсан нь ч олон. Ямартаа ч З.Энхболдын танхимын 76 гишүүний 14 нь Монголын топ тэрбумтнууд байна. УИХ-ын дарга З.Энхболд ч өөрөө Монголы 100 тэрбумтны 77-д бичигддэг. 24tsag.mn 2012 оны парламентад сууж буй тэрбумтнуудын нэрсийг сонирхуулж байна. Тэдний 11 нь УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон бол “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Мон-Уран”-ы Б.Наранхүү, “MCS”-ын Л.Энх-Амгалан нарын толгой бизнесмэнүүд энэ жил нэмэгдсэн билээ. Харин Х.Баттулга, Лу.Болд, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, Н.Батбаяр, Д.Тэрбишдагва нарын зургаан эрхэм УИХ-ын гишүүнээс гадна сайдын алба хашиж байгаа.

   Энэхүү сонирхолтой баримтыг 2011 онд гаргасан “Монголын топ 100 тэрбумтан”-жагсаалтаас авсан болно. Тэдний заримынх нь далд бизнес энд ороогүй гэдгийг хэлье. Доллараар хэмжсэн тул бага тоо харагдаж байгаа ч монгол төгрөгт шилжүүлбэл толгой эргэм их мөнгө тэдний халаасанд эргэлдэж байдаг. Эдгээр эрхмүүдийн хөрөнгийн хэмжээг гаргахдаа  эзэмшдэг компани, эзэмшил газар, ашигт малтмалын орд, үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө зэргийг тооцсон. Хэдийгээр жилийн өмнөх тоо ч гэсэн тэдний хөрөнгө нэмэгдсэн үү гэхээс багаасаагүй гэдгийг олон баримтаар нотолж чадах билээ. Ийнхүү 24tsag.mn “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэсэн зорилготой УИХ-ын гишүүн болсон гэх эрхмүүдийн хөрөнгийн хэмжээг сонирхуулж байна.

65
Т.Гэрэл

24tsag


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих