МАХН-д элсэн нөхдийг У.Хүрэлсүх дарамталсан гэнэ

МАН-аас 300 гишүүн гарч МАХН-д элссэн билээ. Тэд намынхаа удирдлагуудыг жирийн гишүүдийн үгийг сонсдоггүй, бизнесийн бүлэглэл болсон гэж буруутгаж буй. Жирийн гишүүд, залуучуудаа хүн гэж тоодоггүй, зөвхөн “Манай нам тэдэн гишүүнтэй” гэж зарлахад л ашигладаг гэж намаа орхисон нөхдүүд гомдоллосон билээ. Харин УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өчигдөр МАХН-д элссэн хүмүүс рүү толгой дараалан утсаар ярьж дарамталжээ. Тэрбээр “Эр хүний замын хүзүү урт. Хэзээ нэгэн цагт тааралдана шүү” гэх мэтээр заналхийлсэн байна. Ялангуяа МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх арга хэмжээнд эхний эгнээнд сууж байсан нөхдүүд багагүй айдастай байгаа гэнэ. Тэд МАХН-д элсэх шийдвэрээ буцааж ч магадгүй байгаа аж.

Ц.ӨРНӨХ

medeemn


URL:

Сэтгэгдэл бичих