Rio Tinto Хятадад хөрөнгө оруулалт хийхээр болжээ

Рио Тинто ХХК-н гүйцэтгэх захирал Tom Albanese өнгөрөгч баасан гарагт БНХАУ-ын төмрийн хүдрийн импортын үнэ ирэх саруудад буурах хандлагатай байгаа талаар мэдэгдлээ. Мөн Хятад улс “Рио Тинто”-той 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо зарлажээ.

Энэ нь Хятад улсад эрэлт ихтэй байдаг төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан зэрэгт зарцуулагдах юм байна. Мөн тэрбээр төмрийн хүдэр олон улсын зах зээл дээр үнэ нь унах болсон шалтгааныг БНХАУ-ын хэрэглээ буурсантай холбоотойг онцлов.

Мэдэгдлийнхээ төгсгөлд Австралийн Пилбара мужийн төмрийн хүдрийн экспортыг 2015 он гэхэд 350 сая тонн болгох, мөн Хятадын Засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд олон бодлого баримтлаж байгаагийн нэг нь төмрийн хүдрийн үйлдвэрлэлд хамтран ажиллах болсондоо талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих