Ц.Оюундарь: Г.Баярсайхан үнэн мэдлэггүй юм ярьж байна

Өнөөдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан :
“Америкт лав улсын телевиз гэж байхгүй шдээ .  Түүн шиг манайд энэ МҮОНТ гэж байх хэрэг байна уу?” хэмээн өгүүлсэн билээ.
Харин түүний энэ үгэнд МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь : ” Г.Баярсайхан үнэн мэдлэггүй, мэдээлэлгүй юм ярьж байна. АНУ-д Олон нийтийн радио телевиз байдаггүй ч гэх шиг. Уучлаарай PBS бүх оронд, АНУ-д ч байдаг. Энэ бол улсын стратеги” хэмээн хариу барьжээ.

С.Сарнай

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих