Б.Асадыг барьж өгсөн хүнийг 25 сая доллараар шагнана
Сирийн чөлөөт армиас Ерөнхийлөгч Башар Асадыг амьд үхсэн алинаар нь ч авчирч өгсөн хүнийг 25 сая ам.доллараар шагнана гэж амласан тухай ИТАР-ТАСС мэдээллээ.
Энэ мэдэгдлийг Сирийн чөлөөт армийн командлагч нарын нэг Ахмет Хиджази хийсэн байна. Түүний тайлбарлаж байгаагаар шагналын мөнгийг Сирид ажиллаж байгаа болон гадаадад байгаа чөлөөт армийг дэмждэг бизнесменүүд төлөх гэнэ. Ахмет Хиджази хэлэхдээ энэ амлалтаар Б.Асадын ойрын хүрээний хүмүүсийг уриалж байгаа юм.
URL: