Дуучин Ч.Бат-Эрдэнэ Ирландын хятад гуанзанд зөөгч хийдэг байжээ

Монгол Улсын Гавьяат жүжигчний цол, тэмдгийн нэр хүндийг эгнэгт унаган тухайн үеийн төр, засгийн албан тушаалд сууж байсан Говь-Алтай нутгийн эрх мэдэлтнүүдийн лоббигоор авсан хэмээн хардагдаж байсан эрхэм бол нийтийн дуучин Ч.Бат-Эрдэнэ гэдгийг хүн бүхэн ам дамжин ярьж байсан цаг саяхан. Тэгвэл Гавьяатын тэмдэг зүүснийхээ дараахан Э.Оюумаатайгаа хамтран тайлан тоглолтоо олон түмэнд хүргэсэн нь амжилтгүй болж, улмаар гол найдвар нь болсон хөдөө орон нутгийн фэнүүдтэйгээ учран золгох аялан тоглолтыг хийхээр яваад ч ганзага хоосон буцаж байсан гэнэ.

Үүнээс хойш түүний нэр хүнд унаж, хуучин эхнэр дээрээ чемоданаа бариад очсон түүхтэй гэдэг. Улмаар өөрийгөө мэдэрсэн үү, тархиа цэнэглэхийг хүссэн үү хэвлэл мэдээллээр Ирланд явж, урлагийн менежерийн сургуульд сурахаар явлаа хэмээн баахан шоудсан.

Гэтэл яг мөн чанартаа тус улсад очиж хятад гуанзанд зөөгч, аяга таваг угаагчийн ажил хийнгээ хэлний болон менежерийн сургалтад суусан сурагтай. Энэ хугацаанд тэрбээр Монголд үе үе ирж, залуу дуучин Намсрайноров, П.Идэржавхлан нарын анхны бие даасан тоглолтыг нь зохион байгуулан боломжийн ашиг хийчихээд буцсан гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд Лондон 2012 олимпт Монголын тамирчдаа дэмжихээр очиж, мөн л шоу зангаараа телевизийн камерын өмнө зогсч нутаг нэгтнүүдийнхээ дунд сөөнгө хоолойгоороо уухайлан дэмжсэнийг харсан хүмүүс түүнийг Монголдоо хэзээ очиж, уран бүтээлээ хийхийг нь байнга асуун шаналгаж байжээ.
Г.Амар .

wikimon.


URL:

Сэтгэгдэл бичих