Улаанбаатарчууд Касктай жагсана
Нийслэлийн иргэдийн амьд явах баталгааг өдөр өдрөөр үгүй хийж байгаа барилгын компанийн эзэд болон МХЕГ, Нийслэл дүүргийн газрын албад, Дүүргийн засаг дарга нарт сануулга өгөх зорилготой тайван жагсаал зохион байгуудагдах гэж байна. “Касктай Монгол” тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болох ба оролцох хүсэлтэй хүмүүсийг касктай, эсвэл каск гэсэн бичигтэй цаасан малгай хийж өмсөж ирээрэй гэсэн уриалга фэйсбүүк, твиттерээр түгж байна. Цуглааныг санаачилсан залуус Нийслэлийн Цагдаагийн газарт мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ үеэр мөн амиа алдсан залуугийн дурсгалыг хүндэтгэж, зул барих аж.
З.Намжилмаа
URL: