Өвс татаж мансуурч байсан залуучууд баригджээ
Чингэлтэй дүргийн цагдаа нар уржигдар мансуурсан залуучуудыг барьжээ. Тус дүүргийн зургадугаар хорооны 24 дүгээр байрны гараашид машинтай залуучууд хөгжим чанга тавьж, орилж хашгирч байсан аж. Энэ тухай оршин суугчид нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байна. Мэдээллийн дагуу шалгахад 23-25 насны дөрвөн залуу хар өнгийн өвс мэт зүйл татан мансуурсан байдалтай байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр өвсийг нь шинжилгээнд өгчихсөн байгаа аж. Мансуурсан залуучууд “Сонирхоод татаж үзсэн” гэж мэдүүлээд байгаа аж.
Х.ЦЭНД
medee.mn
URL: