Генерал Ч.Амарболдын бие мууджээ

Долоодугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдож шүүхээс хорих ял авсан цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал энэ сарын 20-нд товлогдсон. Гэвч тэдний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хурал хойшилж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ.

Тодруулбал, ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболдын бие тааруу байгаа бөгөөд өдөр ирэх тусам муудсаар байгаа аж. Анхан шатны шүүх хурлаар хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял ногдуулж, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон юм.


URL:

Сэтгэгдэл бичих