ҮЕРХЭЛДЭЭ ҮНЭНЧ БАЙ Л ДАА
Сангийн сайд сандруу явна. Айдас дагуулсан мэдэгдлүүдийг ар араас нь цувруулж эхэллээ. Улсын төсвийн орлого нэг их наядаас илүүгээр тасарч, зарлагаа дийлэхгүй туйлдаж эхэлснийг сануулав. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын тоон үзүүлэлт өссөн, үржсэн гэхээсээ илүү уруудсан, буурсан графикаар “бэлэг” барилаа.
Гадаад худалдааны алдагдал гэхэд л 1.7 тэрбум ам.доллараар хэмжигдэв. Оны эхний улирлын эдийн засгийн гайхмаар өсөлт ийнхүү хөөс төдий үзүүлэлт болон замхарч байна. Түгшүүр үүгээр зогссонгүй. “Тэр жижигхэн Монголд юу болоод байгаа юм бэ” хэмээн Лондонгийн металлын биржийн брокерууд ууртай асуув.
“Шинэ Засгийн газрынх нь шинэ сайд Оюу толгойн тал хувийг авахаар зөрүүдэлж байна, цаана чинь” хэмээн шинжээчид шивнэв. Уул уурхайн сайдын болчимгүй мэдэгдэл ийнхүү дэлхийн хөрөнгийн биржүүдийн голлох индексүүдийг хормын зуурт хөдөлгөөнд оруулж орхисон нь энэ байлаа. Монголд хөрөнгөө цутгасан уул уурхайн томоохон компаниудын хувь цааных нь ханш таамаглаж байснаас хавьгүй хурдан доошилж эхэлсэн нь зүгээр нэг сенсаац биш юм.
ХҮЛЭЭЛТ
Гоёыг мөрөөдөж, ихийг төлөвлөсөн гаднын хөрөнгө оруулагчид салбарын сайдын гэнэтийн мэдэгдлийн учрыг ухаж ядаж байтал байдал бүр ч дордов. Д.Ганхуягаас гадна УИХ-ын 24 гишүүн гар барин хөтлөлцөж, ам нийлэн дуулж, хүч хавсрахаар шийджээ. Оюу толгойн гэрээг ахин ухаж, сайтар төн хөх хэрэгтэй гэнэ. Голлох хэд хэдэн заалтыг өөрчлөхийн тулд гэрээг хү чингүй болгож, шинэчлэн өөрчлөх, за саж залруулах шаардлагатай хэмээн Зас гийн тэргүүндээ тулгаж эхлэв. Харин одоо өнгөрснөө буюу хэрхэн идэж ууснаа хальт саная. Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээг үзэглэх гэж бүхэл бүтэн зургаан жил жонхуурсныг бид мэднэ. Муудаж сайдаж, хэрэлдэж уралцсаны эцэст нэг юм манай, танай нам гэлгүй гар барилцан, толгой дохин баталж билээ. Ийнхүү асар их нөөц баялгийг ашиглах том төсөл хөдөлгөөнд орсноор олон монгол баярласан. Эх орныхоо хувь хишгийг хамтдаа бас хүртсэн. Тоймтой хэдхэн тоо дурдъя.
Оюутолгой компани Монгол Улсын төсөвт 2010 оноос хойш, ердөө хоёр жил зургаан сарын дотор нийт 642 сая ам.долларын татвар төлөөд байна. Мөн уурхайн үйлдвэрлэл эхлэх мөч буюу 2013 оноос өмнө Монгол Улсын Засгийн газарт нийт 900 тэрбум төгрөгийн татвар, хураамж, төлбөр шилжүүлэх тооцоо гарчээ. Манай улсын эдийн засагт жин дарах тоо энэ биш гэж үү. Үнэндээ үүний дүнд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Хөгжил дэвшил, өсөлтөөрөө дэлхийд гайхагдаж байгаа Хятад улсаас хоёр дахин илүү өссөн дүн гарлаа хэмээн манайхан олзуурхан дэвхцэж байсан нь саяхан. Түүнчлэн өнөөдөр уул уурхайн аварга төсөлд 10 мянга гаруй монгол хүн гар бие оролцож байна.
Өнгөрсөн онд гэхэд тус компани Монголын аж ахуйн нэгжүүдээс 1.7 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн дүн гарчээ. Эндээс харахад Монголын олон компани, байгууллага, олон иргэн, олон гэр бүл Оюутолгойтой амьд ралаа холбосныг түвэггүй ойлгочи хож болох юм. Энэ бага хө- рөнгө оруулалт биш. Оюутолгойгоор овоглосон олон томоохон төсөл хөтөлбөр, сургалтууд Монголд одоо хэрэгжиж байна. Гэх дээ энэ бү- хэн зөвхөн эхлэл. Тун удахгүй эх орныхоо баялгаас хангалттай хувь хишиг хүртэнэ гэдэгт монголчуудын дийлэнх нь итгэж байгаа. Тиймдээ ч уурхайн үйлдвэрлэл эхлэхийг тэсэн ядан хүлээж байна.
ШАДАВ, ГОТОВЫН АЛЬ НЬ ВЭ?
Угтаа бол Оюутолгойн гэрээг баталж, ашиг шим хүртсэний гавьяа, нэр алдрыг “Шадав нь авна уу, Готов нь авна уу” ард түмэнд огт падгүй. Таны ард түмэн өнөөдөр алдаа, оноог тань хамтдаа үүрэлцэх сэтгэлийн тэнхээтэй болчихсон. Гагцхүү монголчууд одооноос амар амгалан амьдрахыг л мөрөөдөж сууна. Өрхийн төсвийн орлого нь бүхлээрээ өрөнд явчихдаггүй, инфляц гэгч мангаст залгиулчихдаггүй амьдралыг бид хү сэж байна. Харамсалтай нь манай зарим улстөрчдийн популизм бодит амьдралаас хэт тасарчихаад байх юм. Хэрэглээний үнийн индек сийн ханшийн савалгаа айл өрхийн төсөвт хэрхэн хүндээр тусаж буйг ан заарах сөхөө алга, тэдэнд.
Инфляцын дарамт өөрсдөд нь огт мэдрэгдэхгүй байгаагийн нэг жишээ энэ. Мэдээж өнөө, маргаашдаа биш юм гэхэд аандаа өөрчилж засахаар зүйл заалт байгааг учир мэдэх хүмүүс, эдийн засагчид сануулсаар байгаа. Тэгээд ч зардлаа нөхөх үед гэрээнд өөрч лөлт оруулж, Монгол Улсын эзэм ших хувь хэмжээг 51 хувь хүртэл өсгөх боломжтой гээд заачихсан шүү дээ. Энэ ч утгаараа Оюутолгойн гэрээг дэл хийн уул уурхайн салбарынхан жишиг болохуйц “наймаа” болсон хэмээн хүлээн зөвшөөрдөг биз ээ. Тиймдээ ч Оюутолгойн ордыг ашиглах төсөл, уур хайн ашиглалтын төлөвлөгөөг хар сан олон улсын геологичид, уурхайчид “гайхамшиг” хэмээн хүлээн зөвшөөрдөг юм билээ.
НИНЖА СЭТГЭЛГЭЭ
Үнэнийг хэлэхэд дэлхийд өөрийгөө хэдийнэ тамгалсан “Рио Тинто” компани Монголд орж ирсэн нь бахархууш тай явдал юм. Харин монголчууд говийнхоо гүн хөрсөнд нуугдах баялгийн үүцийг өөрсдөө задалж, бие даан олборлож чадахгүй. Дэлхийд тэргүүлэгч компаниуд өнөөдөр зөвхөн Оюутолгойд зориулан том гэхэд багадахаар аварга машин техникүү дийг үйлдвэрлэж байна. Хэчнээн сая ам.доллараар хэмжигдэх эдгээр тоног төхөөрөмжийг захиалах хөрөнгө, төсөл хэрэгжүүлэх мэргэжлийн боловсон хүчин манайд байгаа гэж үү. Угтаа бол Монголын говьд өрн өж буй уул уурхайн асар том үйл ажиллагааг Налайх, Багануурын нүүрсийг ухдагтайгаа адилтган дүйцүүлж болохгүй юм. Гадаадын нэгэн сайтад Монгол Улсыг “Нинжа улс” хэмээн шоглосон байна гэнэ. Тэдний хэлдгээр бид нинжа сэтгэлгээгээр хандаад байгаа юм биш үү.
Уул уурхайн техник технологийн хөгжил дэвшлийг Монголд жинхэнэ утгаар нь нэвтрүүлж буй бүтээн байгуулалтыг тийм амар хялбар мэтээр дүгнэж арай л болмооргүй санагдах юм. Түүнчлэн Оюутолгойн гэрээг бид Канад болон Англи-Австралийн компанитай байгуулсандаа олзуурхах учиртай. Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн оролцоо тун чухал. Хэрвээ тэдний оронд хятадууд байсан бол дээрх тоон үзүүлэлт, эдийн засгийн өсөлт, ажиллах хүч энэ тэрд нэлээд өөрчлөлт орох болов уу. Хямд ажиллах хүчнээс гадна техник технологи, бараа материал, хоол хүнс, бүтээгдэхүү нийг нь ханган нийлүүлэх аж ахуйн нэг жүүд нь хүртэл “Made in China” байх байсан биз ээ. Цаашлаад хятад хороолол өмнийн говьд суурьших байсан нь лав. Оюутолгой байтугай хятад эзэнтэй багавтар уурхайн газар хүртэл “Made in China” болчихдог жишиг Монголд хэдийнэ тогтчихоод байна.
ХАТГАЛТ
Канадууд маньтай муудлаа гэхэд яагаад заавал хятадууд авна гэж хэмээн зарим нь асууж магад. Тэгвэл тоолж тооцоход бэрх, хөдөлгөж ажиллуулахад хэцүү энэ том төсөлд хөрөнгө оруулах зоригтой, чадалтай, бэлтэй аавын хүү одоогоор Хятад л байна. Магадгүй, Хятадын Засгийн газар манай улстөрчид Оюутолгойн гэрээг хэрхэн “самрахыг” анаж суугаа. Гадаадын зарим хөрөнгө оруулагчид манай хэт үндсэрхэг үзэлтнүүдийг “Хийх ажил нь багадсан юм байх даа. Хүрз бариад өөрсдөө ухахыг нь харах юмсан” хэмээн шоолж байгаа. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн байдал тун таагүй мэдээ, урамгүй үзүүлэлтээр дэлхийн цахим хуудсуудыг дүүргэж байна.
Бяцхан сүрдүүлэг агуулсан дүгнэлт, таамгуудыг олон улсын шинжээчид Монгол руу цаг наргүй нисгэсээр байна. Гэхдээ энэ бүхэн хоосон сүрдүүлэг, хийсвэр таамгууд биш гэдгийг дэлхийн хөрөнгийн зах зээлээс бэлхнээ хар чихаж бас болно. Бодит байдал ийм тогтворгүй савалгаатай байхад Мон голын төр гаднын хөрөнгө оруулагчдаа хатгаж өдөх нь яавч сайны ёр биш. Хэрвээ үнэхээр өдөөж эхэлбэл Оюу толгойн хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газарт “Үер хэлдээ үнэнч бай” хэмээн сануулах байх. Харин бүр жинхэнээсээ хатгавал тэд Монгол Улсын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгчихөөд хаяад явахыг үгүйсгэх аргагүй. Гаднынхан Оюутолгойд хөл тавьсан цагаасаа эх лэн оруулсан хөрөнгө оруулалтаа нэхэх нь мэдээж. Идэж уусан нь үнэнээс хойш буцааж өгч л таарна. Тэр үед жирийн монголчууд л хохирох билээ.
URL: