Хөшөөтийн уурхайд “Мochсo LLC” гэх гадны компани дураараа дургиж байна
Байгаль орчны сайд асан “Барсболдын супер луйвар” гэгддэг Хөшөөтийн уурхайг тойрсон хэл ам тасардаггүй.
Сүүлийн үед Хөшөөтийн уурхайн гүйцэтгэгч компани болох “Мochсo LLC”- ийн талаар таагүй мэдээлэл чих дэлсэх боллоо. Шангрилагийн 2 давхарт өндөр үнэтэй тансаг оффист байралдаг тус гадны компани Хөшөөтийн уурхайгаас чамгүй их ашиг орлого олж хөлжиж байгаа газар аж.
Jame Dalan гэгч америк захиралтай энэ компанийг ашиг орлогоо нуун дарагдуулдаг, татвараас зайлсхийдэг тухай мэдээлэл олон нийтэд ил болж нутгийн засаг захиргаа иргэд тун ам муутай байна гэнэ шүү.
Тэр ч байтугай орон нутгийн захиргаанд нэлээд өр төлбөртэй гэнэ.
Иймэрхүү “хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх “ гэдэгчлэн гадны даварсан компаниудад хууль хяналтын байгууллагууд анхаарал хандуулж хянаж шалгах хэрэгтэй байна.
Энэхүү мэдээллийн талаар факт мн сайт эргэн сурвалжилж мэдээлэх болно.
URL: