Луйврын хүүдий Бондгор
Өөрийгөө “Ноён бондгор” хэмээн өхөөрддөг дуучин Ц.Амарбаяр цэцэрлэгийн хүүхдүүдийг хууран мэхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард “Дүү минь” дууныхаа клипэд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг тоглуулна хэмээн эцэг, эхээс мөнгө хураажээ.
Залуу дуучин ингэж мөнгө авахдаа “Миний “Дүү минь” дуу гарсан цагаасаа эхлэн ФМ радионуудын хит дууны жагсаалтад дээгүүрт бичигдсэн. Ерөнхийдөө их олон хүн мэддэг болсон. Тиймээс олонд танигдсан энэ дууны клипэнд хүүхдээ тоглуулж, дахиад хэзээ ч олдохгүй хүүхэд насыг нь мөнхлөн үлдээхийн тулд эцэг, эхчүүд та нар гар татах хэрэггүй” хэмээн ярьж явжээ. “Эх, үрсийн элч дуучин” энэ мэтээр өөрийгөө рекламдаж, хүүхэд тус бүрээс 500 мянган төгрөг хурааж авсан аж.
Түүнээс хойш бүтэн гурван сар болсон ч дууны клипийн зураг авалт эхэлсэнгүй. Гайхсан эцэг, эхчүүд түүн рүү утас цохисонд “Ноён бондгор” дугаараа аль хэдийнэ сольсон байжээ. Хүүхдээ клипэнд тоглуулна хэмээн сайхан сэтгэл өвөрлөж, бүтэн сарынхаа цалинг “Ноён бондгор”-т залилуулсан эцэг, эхчүүд арга мухардаж, үгээ барж суугаа сурагтай.
Б.Дэжид
Short URL: http://sharmedee.mn/?p=14643
URL: