AH амраг саднаараа багаа бүрдүүллээ

Ардчилал ялж, Засгийн эрхэнд гарснаар төрийн алба тэдний ах, дүү, амраг саднаар дүүрэх боллоо. Шинэчлэлийн газрын тэргүүн төрийн албан хаагчдыг халж, сэлгэхээ урьтал болгохгүй үлгэр жишээ” нэгэн байна гэж амлаж ч хэлсэндээ хүрдэггүй нэгэн гэдгээ үйлдэл бүрээрээ баталгаажуулах боллоо. Учир нь өдгөө төрийн албан АН-ын дарга болон тус намын гишүүдийн ах дүү нараар дүүрлээ.

 
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн л гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргaap томилогдов. АН-ын дарга Н.Алтанхуягийг хэлсэндээ хүрдэггүй гэдгээ танхимаа бүрдүүлэхдээ нотолсон нэгэн. Өмнөх УИХ-ын үед хамтарсан Засгийн газар байгуулагдсан боловч Н.Алтанхуяг нэг л өглөө “Явлаа битгий намайг дуудаарай” гээд хаалга савсан. Тэрбээр Засгаас гарах мэдэгдлээ хийхдээ “С. Батболд танхимаа бүрдүүлээд цааш явах боломжтой. Шинэ сайд нараа оруулж, ирэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй. Харин ч дэмжиж ажиллана” гэж мэдэгдсэн боловч МАН-ын Засгийн газрын бүрэлдэхүүнийг эсэргүүцэж, угшил нэгт Төрийн тэргүүнээрээ загнуулж хүртэл үзсэн. УИХ-аас сайд нарыг томилохыг буруушааж байсан тэр өнөөдөр танхимаа бараг 100 хувь дотроос бүрдүүлж, хяналтгүй болгосон юм.

 
Төрийн тэргүүн ч Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын тамгаа гардахад нь “Танхимаа гаднаас бүрдүүлээрэй” гэж захиж байсан атлаа хар зургаа өргөн барьж байхад нь дуугүйхэн ёсчлоод өнгөрсөн. Нөгөө МАН-ын сайд нарыг эсэргүүцэж байсан шигээ аяглана гэж харж суусан сонгогчдынх нь урам ч хугарч, Ерөнхийлөгчийн үг ч хогийн цэг дээгүүр хөглөрөх болсон юм.

 

Тэгвэл өдгөө ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах, дүү албан тушаалаас амтлаж байна. Түүний төрсөн ах Ц.Арсландорж өдгөө “Авто зам” нийслэлийн өмчит газрын дарга сэтэртэй болоод байгаа. Авто замын газрыг татан буулгаж 200 гаруй хүнд гудамжинд “гаргаж”, доголон нулимстай “ажилагсад” гомдол нь тасраагүй л байна. Гэтэл татан буулгасан гэх энэ байгууллага нэрээ сольсон төдий болж ийнхүү Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ах Ц.Арсландоржийн мэдэлд очлоо.

 
За тэгээд, шударга үнэний “бэлэг тэмдэг” болно гэж цээжээ дэлддэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин ч сайд болмогцоо төрсөн дүү Х.Хулангаа Боловсролын яамны хуулийн хэлтсийн даргаар “өргөмжлөв”. Мөн гишүүн асан Г.Батхүү ч туслах бүсгүй Н.Оюунцэцэгээ Боловсролын яамны Хяналт мониторингийн газрын дарга болгосон бол УИХ-ын байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж  ах Ш.Төмөрбаатараа агентлагийн даргын суудлаар “шагнасан”. Түүнчлэн Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ч хамаатнаа дарга сэтэртэй болгосон гэхчлэн амраг саднаа дээш татах их нүүдэл эл намд үргэлжилж байна.
Л.Нинж
Эх сурвалж:”Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих