36 МЯНГАН ХҮН ХЭЛМЭГДСЭНИЙ 30 мянгыг нь цагаатгажээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр тохиож, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй УИХ-ын гишүүд болон хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд Төрийн ордны баруун талд байрлах хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 1998 оноос жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсээр ирсэн юм. Энэ өдрийн хүрээнд тэдний ар гэрийнхэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, дурсгалыг нь мөнхжүүлэх, нэр төрийг нь сэргээх, цагаатгах ажлын талаар уулзалт ярилцлага зохион байгуулдаг. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэл хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчим байна. Тэдний 30 орчим мянгыг нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг тогтоож, цагаатгасан аж. 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсантай холбоотойгоор 17 мянга орчим хүнд нийт 16.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгоод байна. Гэхдээ з арим хүний материал олдохгүй байгаа – гаас хэргийг нь цагаатгаж чадахгүйд хүр сэн хэмээн Цагаатгалын улсын комиссын ахлах ажилтан Д.Хоролдамба ярилаа.
mongolnews.mn
URL: