Н.Алтанхуяг хүргэнээ Засгийн газрын дэд дарга, дүүгээ төрийн нарийн болгов
Монголын хамгийн том даргын дүү ингэж явах ч гэждээ гэж хэлүүлэх тийм ч амар биш байх нь мэдээж. Монголын төр хэзээнээсээ л ингэж тал тохой ах дүү төрөл төрөгсөдөө харж үзэх нь байх л хэрэг билээ.
Саяхан болсон Засгийн газрын томилгоонд Ч.Сайханбилэг өөрийн итгэлт хүн болох А.Мөнхбатыг ЗГХЭГ-ын дэд дарга болгохоор зүтгүүлсэн авч Ерөнхий сайдын хүргэн дүүд өвдөг шороодож орхисон байна. Яаж ч бодсон Ерөнхий сайдын хүргэн дүү бүхнээс хүчтэй бүхнээс түрүүлж бялуу хүртэх нь тодорхой билээ.
АН-ын фракцуудын тулаан шиг аюултай зүйл энэ төрд үгүй тийм бол саяхан яамдуудын төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо ёстой хатуу хяналтан дор яг таг нарийн хуваарлилт өгцөө авцаан дунд явж өнгөрлөө. Гэхдээ Алтангадасын бялуу буюу Хөдөлмөрийн яамны төрийн нарийнаар мөн л Ерөнхий сайд гуайн дүү очив.
Өөрийн юм өргүй өөрийн мэдлийн юмандаа хэнийгээ тавих нь өөрийнх нь таалал ч сүүлийн үед Алтанхуягийн ангийн хүүхэд, Алтанхуягийн хүргэн, Алтанхуягийн дүү нарын хэл амтай шуугианууд ёстой хэл ам тарьж мэдэх нь байна.
URL: