ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ХААЛГА ОЛДОХОО БОЛИВ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хаалга олдсонгүй. III-IV хорооллоос уруудаад тус төв рүү орох юм бодтол хаалга байсан газарт шар, цэнхэр, бор өнгийн тө мөр хашааг эгнүүлэн барьж, хаалга байтугай эмнэлэг нь харагдахгүй болгожээ. Эгнүүлж барьсан 3-4 хашаан дотор эсгий гэр харагдана. Эдгээр хашаан дээр өнгөрсөн лхагва гаригт “Хашаагаа буулга. Баянгол дүүргийн Газрын алба” гэсэн бичиг байв. Тус эмнэлгийн эзэмшил газрын баруун хэсэгт хашаанд тулган төмөр хашаа барьсан байна. Энэ хашааг өнгөрсөн гуравдугаар сард “Мон мэс” гэх компани барьсан бөгөөд газ рын зөв шөөрөлтэй гэж даналзаад халгаадаггүй аж. Үүнээс гадна Гэмтэл, согог судлалын үндэс ний төвийн хашааны зүүн урд талд 2004 онд нэг эрхэм газар авсан байдаг аж. Тэр газрынхаа зөв шөөрлийг 2007 онд сунгуулснаас хойш өнөөг хүртэл барилга бариагүй. Газрын тухай хуу лиар авсан газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол улсын орлого болгоно гэсэн заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлбэл уг га зар эмнэлгийн мэдэлд үлдэх эрхзүйн орчин бүрдээд байгаа юм. Эмнэлгийн удирдлагууд энэ хүсэлтээ Нийслэл болон харьяа дүүргийнхээ Газрын алба, хотын шинэ Засаг даргад ч албан бичгээр уламжилжээ. Тус эмнэлгийн хашааны хойд талд тулган орон сууц барьсан учир оршин суугчид болон эмнэлгээр үйлчлүүлэгчид зогсоолоос болж зо долдох нь холгүй байна. Эмнэлгүүд угаас ачаалал ихтэй. Гэмт лийн нарийн мэр гэжлийн тусламж үзүүлдэг улсын ганц эмнэлэг 420 ортой. Хүлээн авах тасгаар өдөрт 150-230 хүн үйлчлүүлдэг. Дээр нь XI хороололд байсан Түлэнхийн төв өнг өрсөн тав дугаар сард энд нүүгээд ирсэн. Ингээд угийн ачаалал ихтэй энэ эмнэлэг “дэлбэрэхэд” бэлэн болоод бай гаа билээ. Эмнэлгийн ачаалал ийн нэмэгдсэнээр авто зогсоол хү- рэлцэхгүйн дээр зарим үед түргэн тусламжийн машин ч орж чадахгүйд хүрээд байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд эмнэлгийнхээ хаалгыг хоёр бол гож, машин нэвтрэх боломжийг сайж руулахаар зураг төслийг нь гарга сан гэнэ. Энэ хүсэлтээ сал барын яамандаа илгээсэн ч шийдэж өгөөгүй байгаа аж.

III ЭМНЭЛГИЙН ТҮРГЭНИЙ МАШИН ОРДОГ ЗАМЫГ ТАГЛАЖЭЭ

Цагтаа ойр орчмыг нь баримжаалдаг байсан ганц том барилга, байгууламж Улсын гуравдугаар төв эмнэлэг олдохоо болиод удлаа. Эмнэлгийн хашааны урдуур өндөр орон сууцнууд, эмчилгээ, оношло гооны төв гээд есөн шидийн ба рилга барьсаар улсын урдаа барих эмнэлгийг “хөшигний ард” хий чихсэн. Ийм байдалтай гурав, дөр вөн жил болсон учир иргэд баримжаагаар л ирж байна. Одоо энэ эмнэлгээр үйлчлүүлэгчид машинаа тавих зогсоолгүй. Социализмын үед эмнэлгийн хашааны өмнөх өргөн талбайд есөн сая төгрөгийн өртөгтэй авто зогсоол барьсан нь алга болжээ. Одоо эмнэлгийн урд багахан газар үлдлээ. Кадастрын зураг дээр уг хоосон талбайг хоёр компанийн эзэмш лийнх хэмээн батал гаа жуулсан байна. Гэсэн ч тэдгээр ком пани эзэм шил газраа ашиглаагүй хоёр жилээс дээш хугацаа өнгөрсөн учир хурааж авах эрхзүйн орчин бүрдсэн. Нэгэнт барилгын ажил эхлээгүй тул газрын зөвшөөрлийг нь хүчингүй болгож, үлдсэн зогсоолоо авч үлдэж, үндсэн зориулалтаар нь ашиглах хүсэлтэй байгаагаа Газрын алба болон хотын Мээр Э.Бат-Үүлд албан ёсоор уламж лаад, хариу хүлээж байгаа аж. Тус эмнэлэгт тулгамдсан бас нэг асуудал бий. Эмнэлгийн баруун хаалгаар түргэн тусламжийн машин орж ирдэг. Гэтэл “Дашваанжил” ком – пани машин ордог туслах замыг нь таглан үйлчилгээний салбараа байгуулжээ. Газраа чөлөөлөхийг удаа дараа шаардсан ч бүтэлтэй болоог үй гэнэ. Аргагүйн эрхэнд эмнэлгийн машин тус компанийг тойрон энхэл донхол замаар эмнэлэг рүүгээ гэлдэрдэг болжээ. Төрийн өмч л үнэгүй, харуул хам гаалалт султай байдаг бололтой. Сүүлийн жилүүдэд компаниуд эмнэлгийн хашаа руу довтлох болсон учир III эмнэлгийн удирдлагууд тө- мөр сараалжаа бетон хашаагаар солихоор төлөвлөж, санхүүжилтийг нь ирэх оны төсөвт тусгасан байна.

ЗОГСООЛГҮЙ ЭМНЭЛЭГ

Манай улсын ууган эмнэлэг бас л газрын маргаантай. Нэгдүгээр эмнэлгийн ард Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн таван давхар тохилог байшин баригдсан. Тэр байшингаа тойруулан том хашаа татаад хэдийнэ төвхнөчихлөө. Гэтэл тэр газар нь Нэгдүгээр эм нэлгийн эзэмшлийнх болох нь ка дастрын зураг болон албан ёсны зөвшөөрөл дээр тодорхой байна. Тиймээс газрын төлбөрийг ууган эм нэлгээс төлдөг гэнэ. Одоо тэр талбай руу түргэний машин орох ч эрхгүй болжээ. Булаасан, булаалгасан хоёул төрийн бай гууллага учир юу хэлэх вэ. Нэгэнт барьсан байшинг яах ч билээ. Шүүх эмнэлгийн хойно Эмгэг судлалын төв бий. Нэгдүгээр эмнэлгийн цогцос хадгалах газар тус тө вийн байшинд байх тул шүүх эмнэлгийн хашааг тойрч, шавар шавхай, бартаа ихтэй замаар явдаг болжээ. Нэгдүгээр эмнэлгээр өдөрт 1200-гаад хүн үйлчлүүлдэг. Тус эмнэ лэг, ЭМШУИС хоёрын дунд хоёр урсгалтай нарийхан зам бий. Тэгэхээр үйлчлүүлэгчид машинаа хаана тавих вэ? Эмнэлгийн чанх урд Улаан загалмайн нийгэмлэг, орон сууцны ба рилга хоёрын дунд эмнэлгийн мэдлийн газар бий. Тэр газрыг хувийн цэцэрлэг булааж аваад тоглоомын талбай байгуулжээ. Тус газрыг өмчилдгийн хувьд нэгдүгээр эмнэлэг бас л газрын төлбөрийг нь төлсөөр байгаа аж. Эмнэлгийн хашааны зүүн урд талд давхар хашаалсан багахан газар бий. Сүүлийн 6-7 жил ашиг лаагүй, хогонд дарагдсан уг газрыг хуулийн дагуу хураан авах, эмнэлгийн мэдэлд шилжүүлэх эрхз үйн орчин бүрджээ. Тиймээс хураан авч зориулалтаар нь ашиглахыг хүсэж, Газрын албанд удаа дараа хандсан ч шийдтэй хариу өгөөгүй гэнэ. Эмнэлгийн Удирдах зөв лөл хуралдаад тэр ашигладаггүй газар дээ рээ яаралтай тусламжийн нисдэг тэрэг буудаг давхар зогсоол хийе гэж зураг төслөө батлуулжээ. Энэ хү сэлтээ мөн л Нийслэлийн газ рын алба болон Засаг даргын хаягаар ил гээсэн байна. Нэгдүгээр эмнэлгийн орч мыг 1930-аад оноос кампус мая гаар хөг жүүлэхээр тө лөвлөсөн бай на. Сэл бэ голоос Эрүүл мэндийн яамны хоорондох хо тын төв хэсэгт төв эмнэлэг, цусны төв, анагаахын сургууль, амаржих газраа байгуулжээ. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш эмнэлгийн зориулалтын газрыг энд тэндээс нь өм цөм тасдсаар өнөөдөр эртнээс төлөвлөсөн сонгодог загвараа алджээ. Хавдар судлалын үндэсний төв ганцхан хаалгатай. Эмнэлгийн ачаалал ихсэхийн хэрээр нэвтрэх чадварыг сайжруулах, түргэний ма шин орж, гардаг нөөц хаалгатай болъё гэсэн ч бас л арга мухардаад байна. Эмнэлгийн хашааг тойруулж барьсан шинэ орон сууцнуудын дундуур ганц ч хаалга гаргах зайгүй болжээ. Улсын эмнэлэг болгон газрын маргаантай. Ингээд бодоход Нийслэлийн Засаг даргын ширээн дээр газраа булаалгасан эмнэлгүүдийн өч төчнөөн өргөдөл байгаа бололтой. Э.Бат-Үүл дарга нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар өмчлөгчидтэй тэмцэнэ гэдгээ эрсхэн илэрхийлсэн. Тэгэхээр найдлага тасрах болоогүй, хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Эрүүл мэндийн яам эмнэлг үүдийнхээ газрыг хамгаалахгүй байна. Эрх мэдэлтнүүд, мөнгөтэй ком паниудад газраа дээрэмдүүлсэн улсын хэмжээний эмнэлгүүд муу эцэг эхтэй хүүхэд шиг өрөвдмөөр төрхтэй болжээ.

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60932


URL:

Сэтгэгдэл бичих