“Алтан-Элс” эмнэлгийн тарианаас 12 хүн хорджээ

Өчигдөр орой  Баянгол дүүргийн 10 хороололд байрлах “Алтан-Элс” хувийн эмнэлэгт иргэд хордсон хэрэг гарчээ.
Тодруулбал  дотор эрхтэн, үе мөч, мэдрэлийн ядаргааг Европ болон уламжлалт аргаар эмчилдэг гэх  “Алтан-Элс” хувийн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байсан өвчтнүүд болон эм, тарианд хордсон аж. Тэднийг өчигдөр орой дүүргүүдийн Эрүүл Мэндийн Нэгдэлд хувиарлан хүргүүлсэн бөгөөд  биеийн байдал сайнгүй байна.
ЦЕГ тухайн эмнэлгийн эм, тариаг хураан авч, эмнэлэгийг битүүмжлэн, үйл ажиллагааг нь бүрэн зогсоогоод буй бөгөөд удахгүй мөнөөх эм, тарианы шинжилгээний хариу гарах аж.

Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих