Монгол хүн гэхээр гуйлгачин шиг дүр төрх аль хэдийн алга болжээ, гэхдээ…
Япон улс газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдээд 3 хонож байна. Өчигдөр Японы ерөнхий сайд Кан дайнаас хойш 65 жилд тохиолдоогүй их гамшиг бидэнд тохиолдлоо. Нийт Япончуудаа, Япон хүмүүсээ бид сэтгэлийн асар их тэвчээртэй хүмүүс. Бид дайнаас хойшхи 65 жилд ийм сайхан амьдралыг бий болгож чадсан хүмүүс. Энэ гамшигийг бие сэтгэл, нэгдэл нягтралаараа даван туулцгаая гэж хэлэв. Түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн ч шүдээ зууж байгаад хэллээ.
Япон хүмүүс уулаасаа сэтгэлийн тэнхээгээрээ Монголчууд биднийг хаанаа ч дагуулахааргүй агуу мундаг ард түмэн. Ийм хүмүүс энэ хүнд бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт би бүрэн итгэж байна. Бидний Монголын мянга мянган залуусыг орчин үеийн дэлхийн хэмжээний шинжлэх ухааны соёлтой танилцуулахад бие сэтгэлээ харамгүй зориулсан ард түмэн учраас хамар минь шархирч нулимс минь урсав.
Энэ хэцүү цаг үед Монгол улсын засгийн газар япон улс дахь Монголчуудынхаа төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байгаад Монгол улсын засгын газарт талархаж байгаагаа илэрхийлье. Бидний Монголчууд өнгөрсөн хүнд хэцүү цаг үеэ бодвол чадалтай болжээ. Сайхан байна. Эх орон Монгол улсаараа бахархаж байна. Монгол хүн гэхээр гуйлгачин шиг дүр төрх аль хэдийн алга болжээ. Энэ бол Монголчууд бидний хүчин чадал, Монгол улсын засгийн газрын минь бодлогоор тодорхойлогдох юм. Зөвхөн ерөнхий сайд Батболд биш үе үеийн сайдууддаа Монгол түмний төлөө хийсэн бүгдийн төлөө өвдөг сөгдөн МӨРГӨЕ.
Бид бүхэнд дэлхий дахинд байхгүй нандин сайхан чанар зөндөө бий. Дэлхий дахинаа тархан суурьшсан Монголчууд бид элэг нэгт Монгол хүмүүстэй уулзахдаа самсаа шархирч нулимс цийлэгнүүлж чаддаг уяхан сэтгэлтэй сайхан ард түмэн.
Хэдий тийм ч бидэнд сахилга бат дутагдаж байна аа. Өнөөдөр ийм хэцүү үед Токио хотын Нарита буудалаас Монгол явах хичнээн онгоц нэмэгдэн ирэх тухай мэдээллийг Япон улс дахь Монголчууд олоход тун бэрх байна. Софт банк гэх мэт зарим mobile phone-с МИАТ болон элчин рүү залгахад ачаалал ихээс холбогдох боломж маш муу байна. Ийм зүйлийг, нөхцөл байдлыг МИАТ ойлгохыг ч хусэхгүй байна. Уул шугамандаа ийм байдлыг ойлгож элчин сайдын яамны сайтын нүүр хуудсаар дамжуулан мэдээлэл цацаж чадахгүй байна.
Элчин сайдын яамны сайтад ороход аюлгүй байгаагаа мэдэгдэж шууд мэдэгдэл өгөх боломж алга байна. Заавал утасдах юмуу фаxдах шаардлагатай. Хүнд хэцүү цаг үед интернэтийн холболт ч хэцүү. Иймээс арай ядан холбогдсон хүмүүсийн зүрх сэтгэл зүтгэлийг бас бодмоор юм. Илэн далангүй хэлэхэд бидэнд сэтгэл алга. Сэтгэл байхгүй учраас тайван үе дэх ажилд шинэ санаа орж ирэхгүй байна. Аюлгуйн горимд ажиллах бэлтгэл үнэндээ алгаа. Бүгдээрээ бэлтгэцгээе.
МИАТ руу суудал асууух гэж бөөн зовлон. Хүнд суртал танил тал хан хийнэ. Элчин МИАТ-ийн холбоо гэж ерөөсөө байхгүй юм. Гэхдээ намайг хүн мууллаа гэж битгий гомдоорой. Дэлхийн халуун цэг дээр ажиллахад бидэнд дутуу зүйлс, сахилга бат дутагдаж байна гэдгийг л хэлэх гэсэн юм.
Цог золбоолог Монгол түмний минь хийморь сүр сүлд үргэлж өөдрөг байх болтугай.
Та бүхний өмнө өвдөг сөгдөн мэхийе.
Бичсэн Монгол хүү
URL: