Мардайд цацраг идэвхт бодис илэрсэн учраас хүн ойртуулж болохгүй
-ЦАЦРАГИЙН ХОРДЛОГОТОЙ БҮСЭД БАЙСАН БОЛОХООР ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ БАЙНА-
“Анши Нуклеар” бүлгийн гишүүд өнгөрсөн сард Мардайн уурхай орчимд цацрагийн хэмжилт хийжээ. Тус бүлгийн гишүүдтэй хамт судалгаа хийсэн судлаач, Токиогийн их сургуулийн багш Риоко Ишокашай ярилцлаа.
-Мардайн уурхай орчимд байдал ямар байсан бэ?
-Би “Japan atomic industrial forum” гэдэг атомын үйлдвэр, компани, эрдэмтэнд мэдээ хүргэх төвийн 2011 оны арванхоёрдугаар сарын тайланд “Монголд Атомын цахилгаан станц барих бэлтгэл ба Ураны уурхай” гэх мэдээлэл байсныг уншсан. Түүний дотор Мардай уурхайн тухай
дэлгэрэнгүй бичсэн байсан учраас өөрийн нүдээр харъя гэж бодоод очсон. Гэхдээ эрдэм шинжилгээний түвшний ажил хийгээгүй. “Ураны уурхай учраас цагдаа ба цэргийн харьяанд байдаг байх” гэж төсөөлж байлаа. Гэтэл хашаа ч байхгүй, манаач ч байсангүй. Уурхайн хог хаягдлын овоолго шороо бололтой хуучин овоолгоны дэргэд цацрагийн аюултай гэсэн тэмдэглэгээ хийсэн байсан.
Хамт явсан хүн маань очсон газар бүртээ цацраг идэвхт бодисын хэмжээг хэмжиж байсан. Хэмжих багаж байхгүй бол цацраг идэвхт бодис бол харагдахгүй, үнэр ч байхгүй учраас аюултай гэж мэдэгдэхгүй.
-Уурхайн орчмын сумдад цацрагийн хэмжилт хийсэн үү?
-Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын төв, малчин айлд очиж цацрагийн хэмжилт хийсэн. Мөн тэр хавийн өвс ногооны цацрагийг хэмжиж үзлээ. Мардайн ураны уурхайн хаягдал шороо чулуу буюу ураны тайлинг ил задгай орхисон нь өнөөг хүртэл хорт цацраг ялгаруулсаар буйг бид цацраг хэмжигчээрээ тодорхойллоо. Ингэхдээ зөвхөн уурхайн ойр орчинд төдийгүй тус сумдын нутгаар ургасан өвс ургамалд цацрагжилт өндөр байна. Мөн Баяндун, Дашбалбар сумдын оршин суугчид Мардайн уурхайн цацрагийн хордлоготой бүсэд буй орон сууцнуудаас суурийн блок татаж, сумын төвд байшин барилга, тэр бүү хэл хүүхдийн цэцэрлэг барьж буй нь бидний сэтгэлийг ихээхэн түгшээсэн. Зарим айлууд цацраг идэвхт бодис хадгалж байсан цацрагийн аюултай гэсэн анхааруулах зурагтай амбаарыг хашаандаа авчирч ашиглаж буйгаас харахад нутгийн ард иргэд цацрагийн хор хөнөөлийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг нь ажиглагдлаа.
-Уурхайн хуучин орон сууц, ойр хавийнх нь газрын цацрагийн хэмжээ ямар байна вэ?
-Баяндун сумын төвд цацрагийн хүртэх хэмжээ дунджаар 0.17-0.25 микро зиверт/цаг (1.5 -2.2 милли зиверт/жил) байна. Мөн Мардай тосгоноос байшингийн суурь, тавилга татаж ирсэн зарим айл бол 0.4 1 микро зиверт/цаг (3.59 милли зиверт/жил) болжээ.
Мардай тосгоноос байшингийн суурь татаж барьж байгаа цэцэрлэг 0.25-0.39 микро зиверт/цаг (2.19-3.42 милли зиверт/жил) байх жишээтэй. Дашбалбар сумын зочид буудалд 0.29 микро зиверт/цаг (2.54милли зиверт/жил), тамгын газрын өрөөнд 0,3 микро зиверт/ цаг (2.62 милл зиверт/жил) байна. Мардай тосгоноос байшингийн суурь татаж барьж байгаа байшин 0.211 микро зиверт/жил (1.85 милл зиверт/жил). Дорнод аймаг дахь хуучнаар оросуудын байранд 0.158 микро зиверт/цаг (1,38 милли зиверт/жил), хуучин төмөр зам: 0.392 микро зиверт/цаг (3.43 милли зиверт/жил), ураны уурхайн ил задгай овоолго: 5.8 микро зиверт/ цаг (50.8 милл зиверт/жил) байна.
-Энэ нь хэвийн хэмжээнээс ямар байна гэсэн үг вэ?
-Токиогийн I цахилгаан станцаас 20 км хол газар боловч 0.23 микро зиверт/цаг (2милл зиверт/ жил)-ээс ихтэй газрын цацраг идэвхт бодисыг цэвэрлэх ёстой гэж үздэг. Гэтэл бидний хэмжилт хийсэн ихэнх газарт энэ хэмжээнээс илүү байсан.
Мардайн уурхайн ил задгай овоолго байсан хуучин төмөр зам, хүдэр ачдаг байсан болов уу гэмээр буудал бол яг цацрагийн зон байна лээ. Сэрэмжлүүлэг бичсэн самбар ганцхан талд нь байсан бөгөөд яг хажууд нь үхэр бэлчиж байсан. Тэнд хэмжилт хийхэд хэмжүүрээс тасралтгүй дуу гараад байсан. Цацрагийн хүртэх хэмжээ таван микро зиверт/цаг хүрэхэд хэмжүүрээс дуу гардаг. Тиймээс цацрагийн хэмжээ тэнд ямар байгаа нь тодорхой. 0.23 микро зиверт/цаг-аас ихтэй газар бол албаныхан дахиж хэмжиж үзэх хэрэгтэй. Энэ хэмжээ бол аюултайд тооцогддог.
Фукушима-д бол цацрагийн бохирдол атомын станцаас гарсан учраас цацраг идэвхт бодисын дотроос цезий (Сs) ихтэй, стронций, Пултон шиг хиймэл цацраг идэвхт бодис ихтэй байна. Мардайд бол Ураны уурхайтай холбоотой учраас радон, уран, торий гэх зэрэг бодис ихтэй болно.
-Та бүхний хэмжилт хийсэн газарт цацраг хэмжсэн багаж, тоног төхөөрөмж нь хэр хүлээн зөвшөөрөгдсөн бэ. Өөрөөр хэлбэл, цацраг хэмжигчээр гарсан дүнг хүлээн зөвшөөрч болох уу?
-Бидний хэмжилт хийсэн багажаар олон улсын гаалийн газар хяналт шалгалтын мэргэжилтнүүд хэмжилт хийдэг. Фукушимагийн дараа үйлдвэрээс худалдан авахад дөрвөн сар хүртэл хугацаагаар хүлээх шаардлагатай байсан. Тийм хэмжээний эрэлттэй чанартай багаж даа.
Багажийн нарийвчлал ба өөрийн алдаа, хэмжилтийн үеийн алдааг багасгахын тулд бид нэг цэг дээр хэд хэдэн удаа буюу удаан хугацаанд хэмжилт хийж дунджийг нь бодож гаргадаг. Түүнээс хэмжилтийг цэг бүр дээр хамгийн өндөр юм уу бага цацрагжилтын утгыг бүртгээд явсан хэрэг бас биш юм шуү. Манай багаж нь Gamma Scout Alert гэдэг нэртэй багаж юм. Бид хэмжилт хийхдээ сансраас байршил тогтоогч GPS багажтай хослуулан хэрэглэж фото зураг ба видео бичлэг хийж баримтжуулсан. Тиймээс ийм хэмжилтийн үр дүнтэй хэн ч маргахгүй байх.
-Мардайн орчимд өмнө нь нэг удаа цацрагийн хэмжилт хийсэн гэж ярьдаг юм билээ. Тухайи үед цацрагийн хэмжээ их гарсан учраас нуусан гэдэг. Тэгэхээр та нарын судалгааны дүнг анхдагч гэж хэлж болох байх. Тийм учраас тоног төхөөрөмж хэр найдвартай, хийсэн ажил чинь хэр бодитой вэ гэж лавлаж байгаа юм?
-Бид нар зөвхөн захын эрхтэнд нөлөөлөх агаарт байгаа цацраг идэвхийн тунг хэмжиж үзсэн. Үүнийг үндэс болгоод эрдэм шинжилгээний ажил эхлээсэй гэж найдаж байна.
Агаараас илүү ус, сүү, мах гэдэг хүнсний бүтээгдэхүүний шинжилгээ хийх ёстой байна.
Цацрагийн хор нөлөө нь хуримтлагддаг тул цацрагтай өвс ургамлаар хооллож, цацрагтай усаар ундалсан малын махаар хийж, цацрагтай таана мангираар хачирласан хоол идэж, цацрагтай сүүтэй цай ууж, цацрагтай цагаан идээ идэж, цацрагтай тоосонцроор амьсгалж, цацрагтай байшинд амьдарч буй нь нутгийн ард иргэд, нэн ялангуяа тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд тун ноцтой аюул заналхийлэл учруулж байна.
Зөвхөн Мардай биш Монголд ураны хайгуул, олборлолтын лицензтэй 11 аймаг 30-40 сумын нутаг байгаа учраас түүний эргэн тойронд байгаа хүмүүсийн эрүүл мэндийг, тэнд өсөж том болж байгаа хүүхдүүдийг хамгаалахын төлөө суурин судалгаа (мониторинг) хийх шаардлагатай байна.
-Японы жишээтэй харьцуулахад Мардайн уурхайн цацрагийи хэмжээ их гарсан байна. Ер нь тэнд хүн амьдрах боломжтой байна уу?
-Мардай тосгон бол гурван сумын хил газарт байна. Тэнд хүн амьдардаггүй, зөвхөн хуучин байшингийн материал авах хүмүүс очдог юм билээ. Харин Мардайгаас таван км зайд малчин айл байсаи. Мардайн уурхайд хашаа байхгүй учраас мал чөлөөтэй орж гарч байна. Уурхайн ил задгай овоолго бүхий газар, төмөр зам шиг цацраг идэвхт бодисын хэмжээ өндөр газрыг хаах хэрэгтэй байна. Ойролцоох Яахь нуур гэдэг байгалийн нөөцтэй газар байна. Энд аяны шувууд ирж буудалладаг чухал нутаг байгаа. Хүн, мал, амьтад, шувуудыг хамгаалахын төлөө ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнийг судлахаар суурин судалгаа хийх хэрэгтэй, шаардлагатай.
Энэтхэгийн ураны уурхайг жишээ болгоё. Буддагийн төрсөн нутаг гэгддэг Жадүгода (Jadugoda) нь Энэтхэгийн Бихар (Bihar) мужийн өмнөд хэсгийн Шингахам (Shingahamu) аймагт байх бөгөөд тэнд нутгийн уугуул иргэд олноор амьдардаг. Мөн тэр нутагт Энэтхэгийн ганцхан ураны уурхай бий. Уран олборлох, хайлуулах эрх бүхий төрийн өмчит корпораци (UCIL) нь олборлолтын явц дахь хаягдлыг ил задгай асгаж байсны улмаас уурхайн ойр орчмын иргэд оршин суугчдын дунд хавдар, цусны хорт хавдар, үр зулбалт, амьгүй төрөлт, гаж өөрчлөлт илрэх, төрөлхийн гажигтай төрөх, арьсны өвчин зэрэг өвчлөлүүд гарах болсон байна.
Жадүгодад одоогоос 40-өөд жилийн өмнө буюу 1962 онд ураны уурхай бий болжээ. Энэ хугацаанд ураны компаии уурхай болон хайлуулах хэсгээс гарах хаягдал, бохир усыг далан байгуулж түүн рүү ямар нэгэн боловсруулалтгүйгээр ил задгай асгасаар иржээ. Одоо энэ далан бусад цөмийн байгууламжийн хаягдлыг ч мөн хаядаг газар болсон байна.
Цөмийн хаягдал асгах газраас таван километрийн тойрог доторх 15 тосгонд 30 мянган хүн, 15 километрийн тойрог доторх 42 тосгонд 75 мянган хүн амьдарч байна. Эдгээр олон мянган хүн амьдарч буй нутаг дээр цөмийн хаягдал ямар ч хамгаалалтгүй, ил задгай хаягдаж байгаа хэрэг юм.
Цөмийн хатаж хуурайшсан хаягдал салхинд хөөгдөн тосгоны дээгүүр хийсч, бороо ороход оршин суугчдын ахуйн хэрэгцээндээ ашигладаг голын ус руу урсан ордог ажээ. Энэ нөхцөл байдлын улмаас хамгийн түгшүүртэй нь тосгоны оршин суугчдын дунд урьд хожид үзэгдээгүй өвчлөл газар авах болсон байна.
Ураны уурхайд ажиллаж байсан хүмүүсээс үүсэлтэйгээр тосгоны оршин суугчдын дунд арьсны өвчин ихээр дэлгэрч, цаашлаад хавдар, цусны хавдар олноор илрэх болсон байна. Эмэгтэйчүүдийн дунд үр зулбах амьгүй хүүхэд төрөх явдал өрийн үзэгдэл мэт болжээ.
Үүнтэй харьцуулбал Мардайн уурхайн тойронд сууж байсан орос, монгол уурхайчид ба түүний гэр бүл одоо байхгүй учраас тодорхой өөрчлөлт харагдах боломжгүй. Уурхайчид нүүрс ачих шиг ураны хүдэр төмөр замд ачиж явсан гэж нутгийн ард иргэд хэлж байсан. Ямар нэгэн тусгай хамгаалах хувцасгүй ажиллаж байсан гэсэн. Төмөр замын дагуу бэлчээр байгаа. Уурхайгаас 20 км-т мал хариулж байсан малчин хар уушгитай мал үзээд айгаад одоо хол газар нутаглах болсон гэсэн. Иймэрхүү тэнд удаан байсан ажилчид, оршин суугчид байхгүй, малчид нүүж чадах учраас Жадүгода шиг ийм ноцтой байдал нүдээр харагдахгүй байна. Гэвч цацраг идэвхт бодис бол байна. Уран бол “Хагас задралын хугацаа (a half life) урт юм. Ямар ч гэсэн Мардайн уурхайд хүн ойртож болдоггүй хашаажуулах хэрэгтэй байна.
Ц.ӨРНӨХ
”ӨДРИЙН СОНИН”
URL: