Жирэмснээс хамгаалдаг эмэнд хэн хяналт тавих вэ?

Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн дунд хүсээгүй жирэмслэлт ихэсч, үр хөндөлт газар аваад байгаа. Үүнээс олон харамсалтай тоо баримт, эмгэнэлтэй түүхүүд төрөн гарсаар. Энэ бүгдээс сэргийлэх арга замууд олон байгаа ч охид, залуус маань ихэвчлэн хямд болоод төсөр аргыг сонгох нь элбэг. Жишээ нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон, хууль сахиулах байгууллагууд хамтын ажиллагааныхаа үр дүнд эм үйлдвэрлэгчдэд захиалан хийлгэсэн 72 цагийн дотор хэрэглэдэг жирэмслэхээс хамгаалсан эм байдаг.

Энэ эмийг уул чанартаа бол бэлгийн хүчирхийлэлд автсан эмэгтэйчүүдэд хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэн уулгадаг. Өрхийн эмнэлэг болон цагдаагийн байгууллагаар дамжих ёстой байдаг. Гэтэл манайд энэ төрлийн эмний худалдаа дэндүү нийтлэг байгаагийн дээр хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалагдаж байх магадлал өндөр байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Нарантуул” олон улсын худалдааны төв болон сонины заруудаар дамжуулан борлуулж байгаа энэ төрлийн болон үр зулбах эмэнд хяналт тавьж, хураан авдаг хэдий ч хангалтгүй байгаагийн дээр дээрх төрлийн эмнүүдийн борлуулалт байсаар л байгаа юм. Үүний хажуугаар 12 цагийн зөрүүтэй уудаг, 72 цагийн эм гэж нэрлэдэг PROTINO-2 нэр төрлийн 2002 онд үйлдвэрлэгдэж, 2003 онд хугацаа нь дууссан эмүүд эмийн сангуудаар олноороо борлуулагдаж байна.

Уул нь бол Мэргэжлийн хяналтын төв байгууллага болон гааль дээр байгаа мэргэжлийн хяналтынхан шалгах ёстой ч аль хэдийнэ эмийн сангуудаар борлуулагдаж байна. Ер нь зочид буудлын дэргэд байрлах эмийн сангуудаар энэ эм олноороо борлуулагддаг бол нийт массын хэмжээнд борлуулалт сайтай эмийн жагсаалтад постинор, протино гэх мэт 72 цагийн эмнүүд бичигддэг. Нэг бүр нь 2500-5000 төгрөгийн хооронд зарагддаг энэ эмүүд эмийн сан тус бүрт харилцан адилгүй үнэтэй байдаг. Үүнээс харвал жирэмслэхээс хамгаалах болон жирэмсэлсний дараа үр зулбуулах эмийн хяналт муу байгаа гэдгийг хэлж болохоор байна. Ямартаа ч иргэдийн хариуцлагатай байх эхний алхам нь өөрсдөө ууж байгаа эмээ хугацаа нь дууссан эсэхийг сайтар лавлаж харах нь чухал юм. Гаалиар хугацаа дууссан эм ихээр орж байгаа эсэх нь салбарын зохицуулалтын асуудал болох байх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Top.mn


URL:

Сэтгэгдэл бичих