Э.Батшугарын төрсөн эцэг Н.Энхбаяр уу…
Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой нь холбогдуулан өчигдөр ажлаас нь чөлөөлж Б.Билэгтийг томилсон билээ. ЦЕГ-ын шинэхэн дарга “боролдой” хочит Б. Билэгт гэж хэн бэ?
ЦЕГ-ын шинэхэн дарга Баянмөнхийн Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд Отгонтэнгэр их сургууль төгссөн. Нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй нэгэн аж.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой идэр есийн хүйтэнд хамт жагсаж, хувьсгал хийж явсан “алтан хараацай”-нуудын нэг юм. Б.Билэгтийг хүмүүс “сахал”, “боевик” зэрэг хочоор нь сайн мэддэг. Гэвч түүний ойр дотны найз, нөхөд нь “боролдой” хэмээн хочилдог юм билээ. Магадгүй залуудаа аливаа асуудлыг алганы амтаар шийдчих гээд байдаг байснаас “боролдой” хоч нь “боевик” болсон байхыг үгүйсгэхгүй.
Түүнчлэн ТЕГ-ын дарга асан тэрбээр 2007 онд Их тэнгэр цогцолборт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт агсам тавьсан хэмээх дуулиан нь нэг хэсэг олны анхаарлыг татаж байсан юм. Энэ хэргийн дараа түүнийг архичин согтуучуулыг хорьдог 111-д арав хоног хорьж, ял сонсож байсан. Энэ үйл явдлын дараа тухайн үеийн хэд хэдэн шар хэвлэлүүдэд “Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын төрсөн эцэг гарч ирлээ. ТЕГ-ын дарга асан Б.Билэгт Ерөнхийлөгчөөс төрсөн хүүгээ нэхэж, агсам тавьжээ” гэх мэт мэдээлэл цацагдаж байжээ.
Хэрэв дээрх шар хэвлэлүүдийн мэдээлэл “үнэн” бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугарын төрсөн эцэг ЦЕГ-ын дарга болжээ.
Сонирхуулахад, ЦЕГ-ийн дарга Б.Билэгт 1980-аад сүүлээр оны үед залуусыг байлдан дагуулж байсан “Ирэх хаврын цэцэг” уран сайхны кинонд тоглож, багагүй бүсгүйчүүдийн “зүрхэнд шар ус хуруулж” явсан сурагтай.
Б.Дэжид medee.mn
URL: