Халх голд 200 га газрыг эргэлтэд оруулна

Дорнод аймгийн Халх гол суманд БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллага 200 га-д мал аж ахуй, газар тариалангийн загвар аж ахуй байгуулахаар төлөвлөжээ.

Төслийн хүрээнд сүү, махны чиглэлийн үхрийн фермерийн барилга, 200 га-д хашаа хамгаалалт, услалтын системийн суваг шуудуу барьж байгаа аж. Мөн Халх голын бүс нутагт тариалж болох улаан буудай, төмс, paпс, шар буурцаг зэргийг 1200 ам.метр талбайд туршилтын журмаар тарьж эхэлжээ.

Төслийн дараагийн шатанд 30 мянган га атаршсан талбайг эргэлтэд оруулж, төв зам, тогтвортой цахилгаан хангамжийг дахин сэргээж ойн зурвас байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ сав газарт тариалан эрхлэх боломжтой 200 мянган га талбай байгаагаас одоогоор 41 мянга нь эргэлтэд орсон аж.


URL:

Сэтгэгдэл бичих