Монгол улс усны гачигдалд орж эхэллээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын II багийн нутаг, Ихэрийн зүүн салааны шороон орд 157 га газарт “Жи энд Юу гоулд” ХХК 2006 оноос эхлэн олборлолт явуулснаас болж Шар усан гол ширгэж, сумын төвийн ард иргэд усны гачаалд ороод байна гэж тус сумын иргэдийн төлөөлөл мэдээллээ. Сумын төвийн 230 өрх айл ундны усаа 30 км газраас зөөвөрлөж, 1 л усыг 5 төгрөгөөр, өвөлдөө 1 кг мөсийг 20 төгрөгөөр худалдан авч буй нь нэг литр усыг дунджаар 12 төгрөг 50 мөнгөөр авч хэрэглэх байгаа аж. Түүнчлэн уурхай ажиллаж эхэлсэнээ хойшхи 12 жилийн хугацаанд сумын төвийн иргэд зөвхөн ундны усандаа 621 сая төгрөг зарцуулсан болох  тооцоо гарсан байна. Энэ нь иргэдэд маш их хүндрэл учруулж байгаа аж.

“Жи энд Юу гоулд” ХХК нь Гурванбулаг сумын нутаг “Өвөр хөшөөт” хэмээх газарт 2011 оны 12 сарын 5-наас эхлэн дахин хөрсний хуулалт хийсний улмаас ард иргэд болоод уурхайн ажилчдын  дунд зөрчил үүсч, дүн өвлийн хүйтэнд нутгийн зон олон амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, хөрсийг нь хуулсан газар 120 гаруй иргэн гэр барин жижүүрлэж, шат шатанд уламжилсны хүчинд энэ асуудал түр намжсан аж.

Гурванбулаг сумын иргэд “Өвөр хөшөөт”-д жижүүрлэж буй нь

Гэтэл “Жи энд Юу гоулд” компанийнхан энэ оны 8 сарын 31-нээс эхлэн “Өвөр хөшөөт”-д хүч түрэмгийлэн орж, хөрсний хуулалт дахин хийж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эсэргүүцлээ илэрхийлэн  тус компаний үйл ажиллагааг зогсоохыг хүсэж байгаа юм.

Б.Тогтох noyon


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих