Д.Сумьяабазар залилангийн хэргээр шалгагдаж эхэллээ
Монгол Улсын аварга Д.Сумьяабазарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс 350 сая төгрөгийн залилангийн хэргээр шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Д.Сумьяабазар Хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа буюу 2007 онд Н.Баттулга гэдэг хүнтэй наймаа хийж 700,000 ам доллар өгөхөөр тохирчээ.
2007 оны 2 сарын 22-ны өдөр тэрбээр Н.Баттулгад 350,000 ам долларыг нь гаргаж өгсөн гэнэ. Харин үлдэгдэл мөнгөө “Танай хуурай дүүд өгөөд явуулчихсан.
Тэр Бадраа гэгч залуугаас аваарай” хэмээн утга учир нь олдохгүй зүйл ярьж эхэлсэн аж. Ийнхүү түүнээс 350,000 ам доллароо салгаж авч чадахгүйд хүрсэн хохирогч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Тиймээс уг хэргийг Сүхбаатар дүүргийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Дэжид
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60630
URL: