Өмнөд Африкт уурхайчдыг суллажээ
Өнгөрсөн сарын 16-нд Өмнөд Африкийн “Marikana” тугалгын уурхайн ажилчид бослого гаргаж, цагдаа нартай мөргөлдсөн хэрэг гарсан билээ.
Хутгаар зэвсгэлсэн уурхайчид руу цагдаа нар гал нээснээр 34 уурхайчин нас барж, зургаан уурхайчин гэмтэж бэртсэн юм.
Харин өнгөрсөн сарын 31-ний өдөр бослого гаргасан уурхайчдыг 34 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутган баривчилж, нэг ч цагдааг уг хэрэгт буруутгаагүй юм.
Тиймээс энэхүү хэргийг олон хүн эсэргүүцэн шүүхийн гадаа жагсаал цуглаан зохион байгуулж, Африкийн Үндэсний Конгрессийн удирдагч асан Жулиус Малема “Энэхүү хэрэг нь уурхайчдын эрхийг зөрчсөн үйлдэл. Тэдгээр хүмүүсийг уурхайчид хөнөөгөөгүй, цагдаа нар буудсан. Бүх дэлхий цагдаа нар уурхайчдыг хөнөөснийг мэднэ. Энэ бол жинхэнэ солиорол” гэж мэдэгдээд байсан.
Тэгвэл шүүхээс тэдгээр баривчлагдсан 270 уурхайчдыг суллахаар болсон гэнэ. Эхний ээлжинд өнөөдөр 100 уурхайчныг суллан, үлдсэн уурхайчдыг ирэх пүрэв гаригт суллахаар болжээ.
Мөн өнөөдөр “Marikana” тугалгын уурхайн удирдлагууд уурхайчидтай бослого, хүчирхийллийг зогсоох талаар яриа хэлэлцээ хийхээр болсон байна.
URL: