У.Хүрэлсүхэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын ээлжит бус чуулганы пүрэв гаригийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайханыг зодож танхайрсан хэрэг гарсан. У.Хүрэлсүхийг Г.Баярсайхан Эрүүгийн цагдаагийн газарт өгчээ.

Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрынхан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
181.1 -т зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Хэрэв У.Хүрэлсүхийн гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 3-6 сараар баривчлах, цаашлаад гурван жил хүртэл хорих ялаар шийтгэх аж.

Э.Энхцолмон

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих