Г.Уянга У.Хүрэлсүхийг эр хүн шиг үйлдэл хийлээ гэж дүгнэжээ

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг зодсон хэрэг гарсан билээ.
Өнөө өглөө зодуулсан гэх Г.Баярсайхан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, эрүү үүсгүүлжээ.
Энэ үйл явдлын тухай УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн twitter.com дахь хуудсандаа :
“Яаааг элдэв санаагүй юу бодогдсоноо чин үнэнээр нь хэлэх үү, процессыг эхнээс нь аваад дуустал харсан хүний хувьд? Хүрэлсүх дажгүй ээ :-) Хүрэлсүхдэх бол эр хүнд байх л зүйл, харин Баярсайхандах л жаахан эвгүй байж магадгүй шүү” хэмээн бичжээ.
Ер нь УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь Г.Баярсайханыг цагдаад өргөдөл гаргасанд таагүй хандаж буй аж.

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих