Сэтгүүлчээ зодсон захирлыг прокурорт шилжүүлнэ

Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан хэмээн тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийи гүйцэтгэх захирал Б.Ганзориг хоёр залуу, нэг эмэгтэйн хамтаар зодож, танхайрсан хэрэг гарсан билээ. Халдлагад өртсөн нэг сэтгүүлч, хоёр зураглаач тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд шүүх эмнэлгийн магадлагаагаар хоёр зураглаачийн тархины яс цуурсан хэмээн гарсан байдаг. Тухайн үедээ аймгийн цагдаагийн хэлтсээс Б.Ганзориг болон хамт явсан хүмүүсийг сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг эрүүгийн хэргийг шалгах мөрдөн байцаалтын хуулийн хоёр сарын хугацаа энэ долоо хоногт дуусч байгаа юм байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссанаар хэргийг прокурорт шилжүүлэх юм.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих