Манай улс Японоос 3,6 тэрбум долларын тусламж авч байжээ
Ямато төрт улстай 645 онд үүссэн Япон орон өнөөдөр цунамид нэрвэгдлээ. Энэ орон 1991 оноос хойш манайд 3,6 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байжээ. Манай улс экспортын 57 хувийг самнасан ноолуур, ноолууран бүтээгдэхүүн 23 хувийг хайлуур жоншны баяжмал катодын тос, түүний бүрдэл хэсгүүд эзэлж байна. Харин манай улс Японоос хүнcний бүтээгдэхүүн, эм, архи, тамхи, гэр ахуйн бараа, машин, цахилгаан бараа, холбооны техник хэрэгсэл авдаг. Өнөөдөр болсон энэ цунами манай хоёр орны худалдааны эргэлтэнд болоод дэлхийн эргэлтэнд шууд сөргөөр нөлөөлөх нь тодорхой болж байна. Өнөөдрийн байдлаар Япон улс манайд үзүүлсэн буцалтгүй тусламжуудын 17 хувийг нь зам тээвэрт, 12 хувийг нь уул уурхайд, 10 хувийг нь эрчим хүч, 9 хувийг болосрол, 6 хувийг хүнс, 4 хувийг холбоо, 4 хувийг хөдөө аж ахуй, 4 хувийг нийгмийн хамгаалал, 2 хувь нь байгалийн гамшиг, 5 хувийг соёлын болон бусад салбарт олгогдсон байна. Японы үсрэнгүй хөгжлийн гол хүчин зүйлийг дайны дараа хэрэгжүүлсэн улс төр, эдийн засаг, нийгмийн дорвитой шинэчлэл Япончуудын хичээнгүй хөдөлмөрч зан гэж үздэг байна. Япон улс нь 377.835 км квадрат нутагтай. 3000 арлаас бүрддэг, дэлхийн хуурай газрын 0,3 хувийг эзэлдэг. Далай 3091 км квадрат, хуурай газар 374.744 км квадрат эзэлдэг юм.
У.Сэргэлэн
URL: